УТГА ЗОХИОЛ болон ОЧИР ЭРХШЭЭГЧ номын тухайтад
“Очир эрхшээгч” хэмээх энэ романаа би хоёр жилийн өмнө зуны төгсгөл намрын эхэн гээд дөрвөн сар яг таг гэртээ суугаад бичсэн юм. Цонхоор харахаар Богд уул униартаад л … тогтмол өглөөний 6 цагт босч 12 цаг хүртэл суугаад, тэгээд унтаж амарч идэж уугаад л орой 19 цагаас 24 цаг хүргээд л унтана. Би шөнөөр зохиол бичдэггүй. Нартай ойр зохиолч. Шөнө яагаад ч юм суух дургүй. Эвгүй байдаг юм. Хүний тархи унтаж байхдаа их сайн бодлоо цэгцэлдэг гэдэгт би итгэдэг. Бүтээлийн цагаар сайн амарч нойрсч байх их сайн. Сэрэхэд их сонин бүх юм бий болчихсон юм шиг. Уураг тархийг надтай надгүй ажилладаг юм болов уу гэж хааяа инээдтэй зүйл боддог шүү.
Үгийг шидэт долгион гэж зохиолч яруу найрагч бид үздэг. Үнэхээр үг шидтэй шүү. Амьдлаг үгсийн долгион нэг эргэлдээд авбал ч за тэгээд эрхэнд нь орлоо л гэсэн үг. Утгын судал баригдаад ирэхээрээ яг л утас шиг баригдам санагддаг юм. Үг өөрийн жинтэй, эерэг сөрөг биетэй. Сөрөг үгс сөрөг хүчээ татдаг. Эерэг үг эерэг цэнэгээ татдаг гэдэгт би итгэдэг. Хар муу үгэнд сэтгэл гэмтдэг. Сайн сайхан үгэнд сэтгэл гэрэлтдэг. Үгнээс айж явах их хэрэгтэй. Бас үгийг бишрэх хэрэгтэй гэж эцэстээ би ухаарсан.
Өнөөгийн Монголын болоод Дэлхийн утга зохиол соён гэгээрүүлэх мөн чанараа хадгалж байх ёстой гэж би хатуу боддог. Харамсалтай нь гутрал гуниг, ганцаардал, ертөнцөөс уйдах амиа хорлох /зохиолч нь ч тэр/ эс бөгөөс зөвхөн айдас, адал явдалд автуулах гэх мэт уншигчийг номойчлох энэ шинж дэлхий нийтийн өнөө цагийн утга зохиол, урлагт ихээр нүүрлэсэн билээ. Гэтэл Монголын утга зохиол үгийн утгыг увьдаст шингээх хүчирхэг явдалтай. Жишээлэхэд л “Үлэмжийн чанар” -ыг дурдья!
Үүнчилэн мөхөс бичгийн хүн би бээр утга зохиол нь алив зовлонгийн шалтгааныг илчлээд түүнээс гарах арга замыг зааж гэгээрэл рүү дөхүүлэх эрхэм дээд чанараа ямагт агуулах барих ёстой гэж үздэг. Монголын уран зохиол өнө эртний их сан хөмрөгтэй. Энэ бол бидний оюуны баялаг. Би гадны дамаа өрний уран зохиолыг хэт тахин шүтэх явдалд талархалтай ханддаггүй. Гадаадынх гэхээр л гайхамшигтай байх ёстой биш шүү дээ. Монголчууд бидний өвөг дээдэс тэнгэрийн оюун ухаан дээд мэдлэгийг барьж буулгагчид байсан гэдэгт би баттай итгэсэн билээ.
“Очир эрхшээгч” романыхаа тухай цөөвтөр үг хэлье!
“Очир эрхшээгч” роман бол “Монголчууд” маань нэгэнтээ дэлхийг эрхшээж, Мөнх тэнгэрийн ясу ёс, зарлигаар хүн төрөлхтөнийг засаглаж, Эзэнт гүрнийг байгуулан улмаар “Бурханы номт орон” болж ариусал гэгээрэлийн замыг бүтээн явсны түүхийг гэрчилэх бөгөөд өндөр төрөлхийт Монгол хүмүүс орон энэ газраас гэгээрлийн их хүчийг олж, мөнхүү олон богд дээдэс, хутагт, хувилгаан гэгээнтэнгүүд төрсний гайхамшигаас өгүүлдэг. Мөн “Очир эрхшээгч” роман нь Дорны гүн ухаан, дээдийн номын гүн увьдас хийгээд Мэргэд гарсан манай Монгол “Номт орон” -ы нууц хүч чадал, ариун ангид оршихуйн мөн чанарыг нээн харуулахыг хичээсэн болно.
За тэгээд Амазонд “Очир эрхшээгч” Монгол романаа дэмжээрэй!
Та бүхэнд номын буян хурах болтугай!
/Монголчууд бид л ингэж ерөөл тавьдаг ард түмэн шүү. Монголчууд бол гайхамшигтай ард түмэн. Ном бүтээлийг маань дэмжиж буй та бүхэндээ талархаж байна аа!
Зохиолч , Яруу найрагч Б.Батрэгзэдмаа.
Амазонд руу орж санал өгөх линк:
https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
