МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр намын байрандаа шуурхай хэвлэлийн бага хурал зарлав. АТГ-аас түүнд өчигдөр зарлан дуудах хуудас ирүүлсэн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр энэ тухай ярихдаа “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн тайлбар мэдээ хүлээж авах хүсэлгүй байгаагаа илэрхийлж балмад аашилж гарлаа. Би олон сарын өмнө АТГ-т мэдэгдсэн. Үндсэн хуульд бичсэнчлэн өөрийнхөө эсрэг болон гэр бүл, хамаатан садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хоёрдугаарт, заавал өмгөөлөгчтэй байж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно гэдгээ хэлсэн. Өмгөөлөгчгүйгээр хуулийн зүйл заалт болгоныг мэдэхгүй учраас мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцох нь эргээд хийгээгүй хэргээ хүлээх хүртэл алдаа дутагдал гарч болзошгүй. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа угаас хуулийн эсрэг явж байгаа учраас тэгж хандахаас өөр аргагүй. Түүнчлэн Үндсэн хуулиар хүн өөрийгөө өмгөөлүүлэх, өмгөөлөх эрхтэй гэсэн байдаг. Тиймээс энэ хоёр эрхээ эдэлж мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоно гэдгээ хэлсэн. Энэ байр сууриа өнөөдөр /өчигдөр/ давтаж АТГ-т хэлсэн. Ерөөсөө хүлээж авахгүй шинжтэй байсан. МАН, АН аль нь ч Засгийн эрхэнд гарлаа гээд хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй юм байна. Энэ хоёр нам МАХН-ыг заавал хэлмэгдүүлнэ. Эрх чөлөөг хасна, боогдуулна гэсэн байр сууриа өөрчлөхгүй байна. Тиймээс энэ бол МАН ялсан юм биш, МАНАН дахиад ялчихлаа гэдгийг энэ үйл ажиллагаа баталж байна.
Өмгөөлөгчийн хувьд улс төрийн зохиомол хэрэг учраас хамтран ажиллахаас айгаад өмгөөлөгчид татгалзаж байна. Улс төрийн хэрэг учраас үйлчилгээ үзүүлж чадахгүй нь гэж албан ёсоор татгалзсан. Тиймээс би Өмгөөлөгчдийн холбоонд эр зоригтой, хуулиа сайн мэддэг, ур чадвар өндөртэй өмгөөлөгч олж өгөөч гэсэн бичгийг өмнө нь явуулсан байсан. Өнөөдөр ч дахин явууллаа. Мөн АТГ-т, би өөрөө өөрийгөө буруутгаж, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрхээ эдэлнэ. Хоёрдугаарт, өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдэлнэ. Тиймээс өмгөөлөгчтэй болсон цагтаа мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцоход бэлэн байгаа гэсэн утгатай бичгийг хүргүүлсэн. Өмгөөлөгч олдох байх гэж найдаж байна. Түүний дараа АТГ-т мэдүүлэг өгч болох байх.
Үүний цаана ерөөсөө МАХН руу дайръя гэсэн зорилго байна. Намын хүмүүсийг урвуулсан, айлгасан, сүрдүүлсэн, худлаа үнэн өгсөн мэдүүлгийг ашиглаж бидэн рүү дайрна. Тиймээс би АТГ-т хэлсэн. Та бүхэн дээрээс ирсэн захиалгыг хийхээ болиоч гэж. Үнэхээр АТГ шударга ажиллая гэж байгаа бол 60 тэрбумын асуудлыг шалгаад тогтоох хэрэгтэй. Бид энэ асуудлаар хандахаар тэд шалгахгүй гэж буцааж өгөөд байгаа. 60 тэрбумын асуудлыг шалгаагүй хэрнээ Н.Энхбаярыг хилс хэрэгт шалгаад байгааг гайхаж байна. Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар ард түмэндээ ижил тэгш тараах ёстой байтал нууцаар хуйвалдаж Монголын ч мэдэгдэхгүй, гадаадынх ч мэдэгдэхгүй оффшор компанид өгснийгөө засах хэрэгтэй. МАН сонгуулийн үеэр энэ талаар мэдэгдэл хийж сүржин загнасан. Одоо сүржин загнасныхаа дагуу УИХ, Засгийн газар хуралдаж энэ асуудлыг нэг тийш шийдэх ёстой. Н.Энхбаяр ингэж ярина гэж мэдэж байгаа учраас яриулахгүйн тулд АТГ-ыг энэ үед дайчилж байгаа нь ойлгомжтой. Тиймээс бид ямар ч үед шударга ёсны төлөө тэмцэнэ” гэлээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
