Одоо Монголчууд та бидний хувьд аялал зугаалгын цаг. Бид амралтаараа хөдөө гадаа байгалын сайханд амарч зугаалж байх үедээ гол гатлах шаардлагатай тулгардаг. Хэрвээ гаталж байхад машин унтарвал асаах үйлдэл хийхгүйгээр даруй татаж гаргаад доорх дарааллаар шалгана уу.
Таны машин БЕНЗИН хөдөлгүүртэй бол
- Aгаар шүүгч норсон эсэхийг үзнэ
- Свечэг авна
- Сорох хоолойд хуримтлагдсан усыг соруулж авна
- Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна
Түүний дараа буцаан эд ангиудаа угсарч машинаа асаана
Таны машин ДИЗЕЛЬ хөдөлгүүртэй бол
- Aгаар шүүгч норсон эсэхийг үзээд норсон бол дараагийн алхамд шилжинэ
- Халаагчийг авна
- Цилиндрт байгаа усыг гарч дуустал стартер дарна
Түүний дараа буцаан угсарч машинаа асаана
Аливаа голоор гарахын өмнө гарам байгаа эсэхийг шалгах, ус ихтэй үед нутгийн хүмүүсээс хаагуур гарч болохыг лавлаж асуух, залгууралгүй бууж усны төвшинг шалгах хэрэгтэй.
Хэрвээ голоор гаталж байхад САЛОНД УС ОРЖ ирсэн бол дараах дарааллаар цэвэрлэж, үнэргүй болгоно.
- Mашин доторх сандлуудыг авч хивсэнцэрийг хуулна
- Цахилгаан залгууруудыг салгана
- Бүх хаалга цонхийг нээж хатаах хэрэгтэй
Хивсэнцэрийг хуулаагүй удсанаас болж хивсэнцэрийн доорх цулхай өмхийрч, эвгүй үнэр гаргах. Мөн шалаар явсан цахилгааны утсанд масс өгөх, цахилгаан утасны шонг гэмтээх, хөндийрүүлэх улмаар аль нэг систем ажиллагаагүй болох эрсдэлтэй байдаг.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
