Монгол Улсад болсон АСЕМ-ын дээд түвшний 11 дэх чуулга уулзалт болон дагалдах есөн хурлыг амжилттай зохион байгуулахтай холбогдуулан Буянт–Ухаа дахь нисэх онгоцны буудал, зочид төлөөлөгчид байрлах зочид буудал, АСЕМ Вилла хотхон, Төрийн ордон, Их тэнгэр дэх цогцолбор, Дуурь бүжгийн эрдмийн театр, Чингисийн хүрээ амралтын газар зэрэг 120 барилга байгууламж, үйлчилгээний 250 гаруй аж ахуйн нэгж байгууллагад Мэргэжлийн хяналтын байгууллага урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж ажиллалаа.
МХЕГ-ын даргын баталсан 46 заалт бүхий төлөвлөгөө, ажлын хуваарийн дагуу дэд дарга Ю.Галсанаар ахлуулж, Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнгийн өдөр тутмын хяналт дор 11 ажлын хэсэгт 196 улсын байцаагч өнгөрөгч 02 дугаар сарын 25-аас 07 дугаар сарын 18-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, төлөвлөгөөгөө 100 хувиар амжилттай биелүүлэв. Өөрөөр хэлбэл, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эмчилгээний чанар, эм био бэлдмэл, барилгын техник, эрчим хүч, мэдээлэл холбоо, хөдөлмөр, байгаль орчин, хүнсний чанар стандарт, цацраг, хил хорио цээрийн хяналт гэсэн 11 чиглэлээр урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг тогтмол үзүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж ажиллаж байлаа. Үүний үр дүнд АСЕМ-ын хурал болон бусад үйл ажиллагаа болсон барилга байгууламж, тоног төхөөрөмжийн чанар аюулгүй байдал хангагдаснаар ямар нэгэн халдвар, хоолны хордлого, зөрчил дутагдал гараагүй юм.
Өнгөрсөн хугацаанд хяналт шалгалтад хамрагдсан 120 барилга байгууламж, худалдаа үйлчилгээ явуулж байгаа 250 гаруй аж ахуйн нэгжид улсын байцаагчийн 100 дүгнэлт, 58 албан шаардлага, 33 зөвлөмж хүргүүлж, шалгалтаар илэрсэн 1098 зөрчил дутагдлын 84 хувийг нь газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
