Өнөөдөр Засгийн газар анхны хуралдаанаа хийнэ

2016 оны 07-р сарын 27 өдөр, 09 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Мэргэжлийн Засгийн газар өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ. Одоогоор шинэ засгийн танхим бүрэн бүрдээгүй ч Ерөнхий сайдаас гадна 11 сайд томилогдож албан ажлаа хүлээж авсан байгаа юм.

Салбар голлох сайд нар томилогдож ажлаа хүлээн авсан учраас Засгийн газрын ээлжит хуралдааныг хийхэд ямар нэгэн асуудалгүй байхгүй гэнэ. Энэ Засгийн газар ээлжит хуралдаанаа долоо хоног бүрийн Лхагва гаригт хийж байхаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Засгийн газрын хуулиар Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг. Уг хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг аж.

Дашрамд дуулгахад, өмнө нь Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн  Засгийн газар бямба гаригт, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн шийдлийн Засгийн газар даваа гаригт хуралддаг байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх