Дөрвөн сайд үүрэг гүйцэтгэнэ

2016 оны 07-р сарын 27 өдөр, 12 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг хариуцуулах тухай захирамж гаргалаа.

Энэхүү захирамжаар Засгийн газрын зарим гишүүнийг нөхөн томилох хүртэлх хугацаанд түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгасан байна. Үүнд:

1.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат

2.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх

3.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж

4.  Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдын үүргийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тус тус хариуцах юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх