Асашёорюү Д.Дагвадоржийн урилгаар БНХАУ-ын “Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма Монголд аялж байна.
Тэрбээр өнөөдөр Монголын залуучуудад зориулан “Бусдаас илүү ажилч, хичээнгүй хүсэл мөрөөдөлтэй бай” сэдвээр илтгэлээ тавилаа.
Та бүхэнтэй солилцох гэсэн зарим санаа бий. Бизнес хэрхэн эрхлэх вэ талаар ихэвчлэн ярина.
Би 15-20 минутын турш ярина. Дараа нь асуултанд чинь хариулъя.
Тэнэг асуулт гэж байхгүй шүү. Асуух гэж бодсон бүх зүйлээ надаас асууж болно. Би яриад эхэлчихвэл зогсоно гэж байдаггүй муу зуршилтай. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Гурван жилийн өмнө нэг удаа ирж байсан. Гуравхан жилийн дотор Монгол улс хурдацтай хөгжсөн байна.
Өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй, хоёр хамгийн том зах зээлийн яг дунд оршдог гэдгээрээ онцлогтой. Би хөх толботой төрсөн. Та бүхэн бас хөх толботой төрсөн. Ийм толботой төрдөг хүмүүс дэлхийд нийт 1,3 тэрбум байдаг.
Манай аав надад “чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж хэлдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй. Нэг л зүйл дээр гүнзгийрүүлэн судалж, сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Маш олон залуус суралцах чадвар өндөртэй байдаг. Тэд ямар ч хичээлийг сонгон суралцаж болно.
Суралцах тусам илүү зүйлийг сурах чадвартай болдог. Олон зүйлийг сурч болох юм байна. Бага зэрэг зүйлийг энд тэндээс сураад мэдлэгийнхээ санг баяжуулаад явдаг. Би маш олон зүйлийг сонирхдог. Миний давуу тал бол сониуч зан. Энэ зан надад өдий түвшинд хүрэхэд тусалсан. Тиймээс сониуч зантай бай. Бүх зүйлийг сонирхож бай.
Сониуч байна гэдэг танд юм сурах боломж байна гэсэн үг. Тиймээс намайг ийм ч юм мэдэх юм, ямар олон зүйл мэддэг юм бэ гэж шагшин гайхширдаг. Би тийм мундаг хүн биш. Би олон удаа шалгалтандаа унаж муу дүн авч байсан. Харин олон удаа бүдэрч байсан өнгөрсөн амьдралаасаа хүн бүтэлгүйтдэг юм байна. Энэ бол амьдралын нэг хэсэг юм байна гэдэгтээ эвлэрсэн. Бусад хүн чамдзаавал туслах албагүй. Чи өөрөө өөртөө л тусална. Өөртөө туслахын тулд сурах, дэвжих хэрэгтэй.
Би тийм агуу хүн биш. Миний хамгийн том давуу тал бол би чадварлаг багийг бүрдүүлж чадсан. Намайг төрөх үед технологийн хөгжил тийм сайн байгаагүй.
Бизнесээ эхлүүлэхдээ мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. Хэрэглэгчдээ ойлгоход хугацаа гарга. Миний нэгдүгээрт тавьдаг хүмүүс бол хэрэглэгчид. Хоёр дахь нь манай компанийн ажилчид. Хамгийн сүүлд хөрөнгө оруулагчид ордог. Энэ бол миний бизнест баримталдаг философи. Би өндөр технологийн компанитай болъё гэж бодсон. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглана гэж бодсон. Технологийг мэдэхийг хүсдэггүй, айдаг хүн олон. Би олон инженерээс бүтсэн багийг бүрдүүлсэн. Богино хугацаанд амжилт гаргаж байгаадаа сэтгэл дүүрэн байсан. Ийм учир үүгээрээ дамжуулж хүний амьдралыг өөрчлөх боломжтой юм байна гэж бодсон. Дэлхийн хүн амын 70-80 хувь нь өндөр технологид дургүй. Харин технологийг ашиглаад үр дүнд хүрэх юм байна гэдгийг мэддэг хүмүүс цөөхөн. Тийм хүмүүс бол миний ирээдүйн үйлчлүүлэгчид юм гэж ойлгодог.
30 жилийн өмнө би том компаниудыг мөн амжилттай яваа хүмүүсийг үзэн яддаг байсан. Билл Гейтс миний бүх ажлыг булаагаад авчихлаа гэж боддог байсан. Тэд миний дайсан мэт санагддаг байлаа. Зарим хүн ресторан, зочид буудал нээж, бага ч гэсэн хэмжээгээр амжилтанд хүрээд явж байдаг. Тэгэхээр би эхлээд хандлагаа өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон.
Монголын залууст, ер нь бүх залуус сэтгэл дундуур гонсгор байдаг, бууж өгдөг. Бид энэ үедээ шинэ дэлхий, шинэ ертөнц нээлттэй байгааг бодох хэрэгтэй. Хуучин бид хэвлэмэл сонин уншдаг байсан. Манай аав сонин тэгж бичсэн байна лээ, радиогоор тэгж ярьдаг гэж ярьдаг байсан. Тэдэндээ итгэдэг. Гэтэл бид өнөөдөр маш олон эх сурвалжаас мэдээлэл авч байна. Өнөөгийн үе интернэтэд байгаа бүх зүйлд итгэдэг. Тэгэхээр дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байгаа учир би ямар азгүй юм бэ гэж бодохынхоо оронд би яаж өөрчлөгдөх вэ гэж бодох хэрэгтэй.
Боломжууд хаа сайгүй байдаг. Хүмүүс гомдоллох тусам, түүний дотроос нь боломжийг олж харах хэрэгтэй. Мөн хүмүүс юун талаар гомдоллоод байна, тэрийг нь боломж болгож өгье гэж бодох хэрэгтэй.
Залуус өөрийгөө би азгүй, би бүтэлгүй гэж бодоод байдаг. Гэтэл намайг энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж боддог байх. Билл гейтстэй уулзаж байснаараа ч гэдэг юмуу.
Гэтэл тийм биш. Бид амьдралдаа эерэгээр хандах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс байгаагаа үнэлж чаддаг, эерэг хандлагатай байдаг. Байнга гомдоллож байдаг хүмүүс амжилтанд хүрэх нь юу л бол.
Энэ дэлхийд оюун санааны коэффицент, сэтгэл хөдлөлийн коэффицент гэж чухал зүйлс байдаг. Хайрын коэффицент гэж бас бий. Хүмүүсийг хүндэлж, хайрлаж сурах хэрэгтэй. Хүмүүс рүү инээмсэглэ. Тэгвэл тэд хариу инээмсэглэнэ. Хүмүүсийг хайрлавал тэд таныг хайрлана. Өрсөлдөгчөө ч бас хайрлавал тэд ч таныг хайрлана. Энэ гурван коэффицентийг байнга бодож, салшгүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
Би тийм амжилттай биш, би онц сурдаг биш. Гэхдээ надад эрүүл чийрэг бие байна, залуу нас байна гэж бод. Өөрийгөө голоод л байвал хэн ч биш болно. Надад гэр бүл, хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй амьдрах ёстой. Би заавал улстөрч болох албагүй. Би маш өндөр амжилттай хүн болох ч албагүй. Маш их мөнгө олохыг заавал эрмэлзэх хэрэггүй. Гэхдээ гэр бүл, өөрийгөө болгох хэмжээний мөнгө олж байгаа бол байгаадаа талархаж байх хэрэгтэй.
Хүмүүс намайг их мөнгөтэй, баян гэж боддог. Гэхдээ би энэ мөнгө нь хүмүүс надад итгэсэн учир надад ирсэн гэдгийг бодож, энэ мөнгийг би бусдынх гэж боддог.
Ухаантай хүн юу хүсч байгаагаа мэддэг. Илүү ухаантай нь юунаас татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг. Чамд юу байна, юунаасаа татгалзаж чадах вэ гэдгээ салгаж ойлгодог болох хэрэгтэй.
Залуус санаагаа бодонгуутаа бизнесээ эхлүүлэх цаг болоогүй байжээ гэж боддог. Заавал том компанид орох гэж, сайн даргатай болох гэж хичээх хэрэггүй. Мэдээж сайн боссоос их зүйл сурч, үлгэр дуурайл болно.
Яаж өсөн дэвжих вэ гэж байнга бодох хэрэгтэй. Дөнгөж гуч гарсан идэр насандаа байгаа та бүхний өмнө ирээдүй бүхэлдээ байна.
Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Би залуу учир миний урд олон жил байна гэж бодож байгаа байх. Гэхдээ одооноос би юуг илүү сайн хийж чадаж байнаа гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно.
Тийм учир та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна.Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш.
Ирээдүйдээ ямар байх вэ гэдэг дээр хүн бүхэнд тодорхой томьёог хэлж өгч чадахгүй. Гэхдээ технологийн хөгжил урагшилж байна, энэ дэмжлэгтэйгээр амжилтууд олон гарч байна. Мэдээж тоног төхөөрөмж, ухаалаг машинууд олноор бүтээгдэж байна. Хэдэн жилийн өмнө бид интернэт гэж юу байдгийг мэддэггүй байлаа. Гэтэл одоо бол цахилгаан эрчим хүчтэй адил байдаг л зүйл болчихлоо.
Ертөнц ийм хурдан хөгжиж байгааг ойлгож, түүнээс боломжийг эрэлхийлж амьдрах ёстой. Технологийн дэвшил 30 жил болж байж гардаг. Эхний 10 жилд судалгаа явдаг, дараагийн 20 жилд боловсруулж, дараа нь ашиглаж эхэлдэг.
Интернэт хөгжөөд дөнгөж 20, 30 жил л болж байна. Энэ технологи улам хөгжиж, дэвшилтэт хэлбэртээ орж байна. Улам ашиглахад дөхөм болж байна. Технологийн дэвшил сайн, муу талтай.
Сайн тал нь хүмүүсийг ахиж, дэвшихийг шаардаж байна. Интернэтийн технологийн ашиглалтын үе буюу гурав дахь дээр нь явж байна. Өнөөгийн дэлхий дээр технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж амьдрах вэ гэдгийг хүн бүр бодож байна. Сөрөг тал нь байгаль дэлхийд маш их ачаалал ирж байна.
Глобальчлал хүчирхэг эдийн засагтай орнуудыг л дэмжиж ирлээ. Харин интернэт бол гараагаа эхэлж байгаа бүхнийг дэмжиж өгдөг нээлт юм. Ийм сайхан үед бид амьдарч байна. Та бүхэн ийм сайхан, энэ их баялагтай оронд эзэн болж төрсөн. Тиймээс тархиа сайн ажиллуулах хэрэгтэй. Энэ боломжуудыг өөрсдөдөө хэрхэн эерэгээр наалдуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Бие бялдраараа бус оюун ухаанаараа өөрийгөө дасгалжуулж, өөрийгөө цэнэглэж чадвал амжилтанд хүрч чадна гэдгийг хэлмээр байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
