Даншиг наадмаар Хүй долоон худаг руу автобус үнэгүй явна

2016 оны 07-р сарын 28 өдөр, 10 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам шашин-2016 шашин  ”соёлын наадмыг  8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар боллоо.  Хүй долоон худаг  руу явах автобус нь 8 дугаар сарын 6-нд өглөөний 08:00 цагаас эхлэн МУБИС-аас хөдлөх бөгөөд оройн 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Харин 8 дугаар сарын 07-нд 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх