МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг баталлаа

2016 оны 07-р сарын 28 өдөр, 14 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг баталлаа. Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайдад өмнө нь тус яамны дэд сайд хийж байсан Т.Энхтайван, Эрүүл мэндийн сайдад Арьс судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Морин спортын холбооны тэргүүн Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлж МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ.

Одоо ерөнхий сайд дөрвөн сайдынхаа нэрийг Ерөнхийлөгчид танилцуулаад сайд нарыг томилох асуудал шийдэгдэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх