ДУМ-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа

2016 оны 08-р сарын 05 өдөр, 12 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ОХУ-ын Сонгуулийн төв хороо ирэх 9-р сарын 18-нд болох сонгуульд оролцох намууд болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгүүдийг хүлээн авч дуусаад байна.

дум 2016Сонгуулийн төв хорооноос мэдээлж байгаагаар Оросын төрийн Думын сонгуульд улс төрийн нийт 20 намын 8 мянган хүн өрсөлдөхөөр төлөвлөж  байгаагийн тал хувь нь албан ёсны нэр дэвшигчийн статусаа аваад байгаа юм байна. Ирэх 9-р сард болох бүх түвшний сонгуульд нийт 100 мянган иргэн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байгааг Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова мэдэгджээ. Тэрээр мөн энэ үеэр энэ удаагийн  сонгуулийн өмнөх компаний бүртгэгдсэн зөрчил эрс буурсныг онцлоод  санал хураалтын өдөр  зөрчил дутагдал гаргахгүй байх бүхий л арга хэмжээг авахаа амалсан юм.

Мөн сонгуулийн төв хорооны дарга намуудтай хамтран ажиллах тохиролцоонд хүрч чадаагүй ажиглагчдад дэмжлэг үзүүлж  ажиллахаа илэрхийлсэн юм. Сонгуулийн хуулинд энэ жил оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу сонгуулийн хэсэг хороодод нам тус бүрээс 2-оос илүү ажиглагч ажиллах боломжгүй болсон юм. Үүний зэрэгцээ сонгуулийн төв  хороо  санал  авах өдөр  24 цагийн утасны шуурхай шугам ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ирэх 9 сарын 18-ны өдөр Оросын сонгогчид Төрийн думын 450 гишүүнийг сонгохын зэрэгцээ 39 субьектад орон нутгийн хууль тогтоох байгууллагын  гишүүдийг  сонгоно. Мөн 7-н  орон нутгийн захирагч, удирдагчийг сонгох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх