Дэлхийн хамгийн хурдан хүн олимпийн нээлтэнд оролцохгүй

2016 оны 08-р сарын 05 өдөр, 13 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улаанбаатарын цагаар маргааш өглөө 08.00 цагт болох зуны олимпийн 31 дүгээр наадмын нээлтийн ажиллагаанд дэлхийн хамгийн хурдан хүн болох Ямайкийн Усайн Болт оролцохгүй гэж L’Equipe мэдээлжээ.

Нээлтийн ёслол Рио де Жанейро хотын алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд гаргасан хөтөлбөрөөр гурван цаг орчим үргэлжлэх юм.Усайн Болт нээлтэд оролцохгүй шалтгаанаа нээлтийн үеэр түүний эргэн тойронд эргэлдэх сэтгүүлч, гэрэл зурагчид болон хамт зураг татуулж гарын үсэг хүссэн шүтэн бишрэгчдээсээ хол байж зөвхөн бэлтгэл сургуулилтандаа илүүтэй анхаарна хэмээн тайлбарласан аж.

Өнгөрсөн 2012 оны Лондонгийн олимпийн нээлтийн ёслолд Усайн Болт Ямайкийн багийн тугч байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх