ОУОХ-ны гишүүн тасалбар дамлан заржээ

2016 оны 08-р сарын 19 өдөр, 11 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн Пэтрик Хиккиг тасалбар дамлан худалдсан гэх хэргээр Бразилын цагдаа нар баривчилсан юм. Пэтрик Хикки энэ хэрэгтэй холбоотойгоор албан тушаалаасаа түр огцорсон байна.

Пэтрик Хикки нь ОУОХ-ны Риогийн Олимпын наадамд бэлтгэх, хяналт тавих комиссын гишүүн юм. 71 настай Ирландын иргэн ПэтрикХиккиг Бразил дахь далайн эргийн зочид буудалд нь саатуулжээ. Түүнийг Олимпийн тасалбаруудыг анхны үнээс нь өндөр үнээр дамлан зарсан гэж цагдаагийн эх сурвалж хэллээ. ОУОХ шүүхээс гарах шийдвэр, Хикки үнэхээр тасалбар дамлан зарсан эсэх талаар мэдээ хүлээж байна. ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс хэлэхдээ, “Бид цагдаа шүүхээс гарах дүгнэлтийг хүлээж байна” гэлээ. Өнгөрсөн 7 хоногт ОУ-ын спортын “Ти Эйч Жи Спортс” компанийн захирлыг 2,5 сая еврогийн тасалбар дамлан зарсан хэрэгт сэжиглэж хорьж саатуулсан юм. Гэсэн ч тус компани энэ хэргийг эрс няцаасан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх