Уурхайчид дэд сайдынхаа аминд хүрчээ

2016 оны 08-р сарын 26 өдөр, 11 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Боливи улсын уурхайчид эсэргүүцэл илэрхийлэн эмх замбараагүй байдал үүсгээд байгаа бөгөөд тэд тус улсын Дотоод хэргийн дэд сайд Родольф Ийянесыг хулгайлан амийг нь бүрэлгэсэн аж.

Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, эсэргүүцэн тэмцэж буй уурхайчид дэд сайдаа үхтэл нь зодож хөнөөсөн гэнэ. Энэ хэрэг Пандуро хотод гарсан байна.

Харин тус улсын эрх баригчдын зүгээс одоогоор, дэд сайд хулгайлагдсан хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа аж. Боливийн Дотоод хэргийн сайд Карлос Ромер: “Пандуро хотод байсан дэд сайд Ийянесыг уурхайчид хулгайлсан талаар хэдэн минутын өмнө мэдээллээ” хэмээн мэдэгджээ.

Дашрамд дурдахад, “Компани, Нөхөрлөлийн тухай” хуулинд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгааг эсэргүүцэн уурхайчид хоёр долоо хоногийн турш тэмцэж байгаа бөгөөд уурхайчдын нөхөрлөлүүд нь Боливи улс дахь нүүрсний уурхайн ажлын үндсэн хэлбэр болдог юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх