Чөлөөт бөхийн Залуучуудын ДАШТ-д оролцоно

2016 оны 08-р сарын 26 өдөр, 11 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

2016 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр энэ оны наймдугаар сарын 30-есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Франц улсын Маконь хотод болно.Залуучуудын ДАШТ-ний сонгомол барилдаан, эрэгтэй чөлөөт бөхийн төрлүүд 1969-2016 онуудад 39 дэх удаа, эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 1988-2015 онуудад 19 дэх удаа болж байна.

Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдээр болно. Жин тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд медаль, өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.

Залуучуудын ДАШТ-нээс манай эрэгтэй бөхчүүд алт 4, мөнгө 6, хүрэл 14, эмэгтэй бөхчүүд алт 3, мөнгө 2, хүрэл 10 нийт 39 медаль хүртээд байна. Эрэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2012 онд, эмэгтэй бөхчүүдээс олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг 2014 онд хамгийн сүүлд алтан медаль хүртээд байна.

Энэ удаагийн залуучуудын ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүнийг дор толилуулж байна:

Эрэгтэй чөлөөт бөх

  • 50 кг, Нармандахын Насанбуян /“Дархан-Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга/
  • 55 кг, Занданбудын Занабазар /ҮБТДС, азийн өсвөрийн аварга, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний болон өсвөрийн ДАШТ-ний хүрэл медальт, залуучуудын улсын 3 удаагийн аварга/
  • 60 кг, Алтансувдын Мөнх-Эрдэнэ /”Хасу-Мегастарс” клуб, залуучуудын улсын аварга /
  • 66 кг, Ганхуягийн Ханбүргэдэй /”Алдар” спорт хороо, насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медальт/
  • 74 кг, Занданбудын Сумьяабазар /ҮБТДС, өсвөрийн ДАШТ-ний болон азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын улсын аварга /
  • 84 кг, Бат-Эрдэнийн Бямбадорж /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт/
  • 96 кг, Болдын Түвшинтулга /”Харгант-Цамхаг” клуб, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/

Эмэгтэй чөлөөт бөхийн баг

  • 48 кг, Цогт-очирын Намуунцэцэг /“Дархан-Хасу-Мегастарс” клуб, өсвөрийн ДАШТ-ний мөнгө, ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/
  • 51 кг, Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, Залуучуудын олимпийн наадмын мөнгө, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын хошой аварга/
  • 55 кг, Бат-Оршихын Болор-Эрдэнэ /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/
  • 63 кг, Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, залуучуудын улсын аварга/
  • 72 кг, Мөнхбатын Хишигмаа /ҮБТДС, залуучуудын улсын аварга/

Багийн ахлагч

  • Болдбаатарын Азжаргал,
  • Магсарын Ганхүлэг, “Харгант-Цамхаг” группийн ерөнхийлөгч, “Харгант-Цамхаг” клубын захирал

Дасгалжуулагчид

  • Цэрэнбаатарын Хосбаяр, өсвөр, залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч
  • Ёндонпүрэвийн Батдархан, Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын болон “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч
  • Цэрэндалайн Баярсайхан, ҮБТДС-ийн багш, докторант
  • Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ийн багш, “Арслан” клубын дасгалжуулагч
  • Жамсрангийн Дандар, нийслэлийн Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн биеийн тамирийн багш, “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч
  • Даваацэрэнгийн Мөнхбаяр, нийслэлийн Налайх дүүргийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч

Манай баг наймдугаар сарын 28-нд Улаанбаатараас гарч 29-ний өдөр ОХУ-ын Эрхүү хотоос Франц улсын Париж хот руу ниснэ.

ЭХ СУРВАЛЖ :МЧБХ.Д.Өлгийсайхан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх