Уул уурхайн сайд асан Д.Ганхуягт “Мандах нар” одон гардуулна

2016 оны 11-р сарын 04 өдөр, 12 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Япон улсын Засгийн газраас 2016 оны Гадаад иргэнд одон олгохдоо Монгол-Японы Парламентын бүлгийн дарга асан Д.Ганхуягт “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнах болсноо мэдэгджээ. Энэ нь Япон улс, Монгол улсын парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд түүний оруулсан томоохон хувь нэмрийг өндрөөр үнэлж буй хэрэг юм. Уг одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдөр Япон улсын Эзэн Хааны ордонд болно.

Д.Ганхуяг нь Монгол-Японы Парламентын бүлгийн даргын албыг (2004-2010 он,                     2014-2016 он) удаа дараа хашиж байсан. Энэ хугацаандаа хоёр орны харилцааг нягтруулан хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж иржээ. Мөн тэрбээр Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийг үүсгэн байгуулахад гар бие оролцож 2004 оноос уг нийгэмлэгийн тэргүүний хувьд Японд сургууль төгсөгчид, суралцагсдын харилцааг нэмэгдүүлэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх