Сурагчид ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгээрээ өрсөлдлөө

2016 оны 12-р сарын 02 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс болон дүүргийн Улаан загалмайн хороо, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Боловсролын хэлтэс хамтран “ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт” дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Б.Өлзий-Орших, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн эрүүл мэндийн хөтөлбөрийн ажилтан Д.Энхцэцэг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Өсвөр үе, залуучуудыг ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, үнэн зөв мэдээллээр хангах, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залуусын оролцоог хангах зорилготой дэмжээ тэмцээнд дүүргийн Ерөнхий боловсролын 16сургуулийн баг хамт олон оролцлоо. Энэ жилийн дэвжээ тэмцээнд 88 дугаар сургуулийн “Шонхорууд” баг 12,2 оноогоор тэргүүн байр эзэллээ. Хөрин “Амгалан”цогцолбор сургуулийн “Угтах ирээдүй” баг 12,1 оноогоор хоёрдугаар байр, 85-р сургуулийн “Нис” баг 12 оноогоор гутгаар байр, 111 дүгээр сургуулийн “Дөрвөлжин бөмбөг” баг 11,5 оноогоор тусгай байруудыг тус тус эзлэв.

Дашрамд дурдахад, “ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт” дэвжээ тэмцээнд оролцсон нийт багууд ДОХ-ын халдварыг тэглэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг сонирхолтой, энгийн бөгөөд ойлгомжтой байдлаар харуулж чадсан нь давуу талтай байлаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх