ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-д айлчилж байна

2016 оны 12-р сарын 05 өдөр, 13 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 5-8-ны өдрүүдэд Оросын холбооны улсад  ажлын айлчлал хийж байна.  Уг айлчлалын бүрэлдэхүүнд ЦЕГ-ын дарга Р.Чингис, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, ХСИС-ийн захирал С.Баатаржав, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа болон яамны холбогдох мэргэжилтэн багтаж байгаа юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтыг уг айлчлалын үеэр ОХУ-ын Хууль зүйн сайд Александр Владимирович Коновалов, Дотоод хэргийн сайд Владимир Александрович Колокольцев нар хүлээн авч уулзалт хийнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх