“Good dad” буюу “Сайн аав” МУСК 2017 оны эхээр нээлтээ хийнэ

2016 оны 12-р сарын 06 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

 Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа кино бол яахын аргагүй “Good dad” буюу “Сайн аав” МУСК билээ. Таксины жолооч Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээж буй “Good dad” буюу “Сайн аав” уран сайхны кино 2017 оны ихээр нээлтээ хийхээр төлөвлөж байна. “Простар” филмийн бүтээл болох “Сайн аав” уран сайхны киноны гол дүрд жүжигчин, найруулагч МУСТА С. Баттулга, Маск продакшны жүжигчин МУСТА Ш. Жавхлан нар тоглож байгаа аж.
Мөн уг кинонд олон сайхан жүжигчид туслах дүр болон гол дүрүүдийг бүтээж, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч нар кино группт ажиллаж байгаагаараа илүү сонирхолтой бүтээл болж чаджээ. Жүжигчин, найруулагч С. Баттулга  орчин цагийн олон сайхан кинонуудыг найруулж, олны хүртээл болгож байсан салбартаа мэргэжлийн гэж үнэлэгддэг найруулагч юм. Тэрээр өмнө нь нэгэн ярилцлагандаа: “Би ч гол дүр бүтээх жүжигчин биш л дээ. Намайг гол дүрд тоглуулах найруулагч байхгүй л болов уу , Байвал царай муутай л дүр өгөх байх” хэмээн хошигнож байсан удаатай. Ийнхүү маш олон туслах дүрүүдийг бүтээж олны танил жүжигчин болж чадсан С. Баттулга маань “Сайн аав” киноны гол дүрд царайлаг залуу бас сайн аавын дүрийг чадварлаг бүтээж чадсан байна.

“Сайн аав” МУСК-ны кино зохиолыг уг киноны найруулагч Т. Даваасүрэн агсны бодит амьдралаас сэдэвлэн бичсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “тун удахгүй уг киноны клип дуу олон нийтэд цацагдах ба одоогоор клипэнд тоглосон дуучныг нь нууцалж байгаа аж. “Сайн аав” киноны найруулагч энэ талаар хэлэхдээ: дууны тухайд аавын тухай маш сайхан уянгын дуу удахгүй цацагдана” гэж хэллээ. Ийнхүү аавын тухай нэгэн сайхан уран бүтээл монголын кино урлагийн түүхэнд нэгээр нэмэгдэж байгаа нь үнэхээр бахархалтай юм.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх