”Гурван бүдүүн” хамтлагийнхан шинэ жилээр тун ч эрэлттэй

2016 оны 12-р сарын 06 өдөр, 13 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Олон сайхан дуугаараа фэнүүдээ байлдан дагуулсан “Гурван бүдүүн” хамтлагийнхан шинэ жилээр тун ч эрэлттэй байдаг гэнэ шүү. Өнгөрсөн жил л гэхэд тэдний хамтлагийнхан гэртээ арай хийж он гаргасан тухайгаа ярьж байсан.

Тус хамтлагийн “Ижийгээ гомдоох учиргүй”, “38-тай Аав”, “Хүн шиг явж Ээжийгээ баярлуулъя”, “Холын чи минь”, “Өгөөмөрийн хурд”, “Хайж олсон жаргал” зэрэг уянгын дуунууд нь хэдийнээ хүмүүсийн амны дуу болсон. Тиймдээ ч шинэ жилийн үдэш сайхан аялгууг нь сонсож, хамтдаа дуулах гэсэн байгууллагуудын захиалгад дарагдах нь мэдээж.

Ялангуяа сүүлийн үед ХИТ болоод байгаа Шагайгийн өөрөө зохиож, дуулсан “Гуч хүрсэн бүсгүй” дуу нь тун ч их эрэлттэй байгаа сурагтай. Энэ тухай хамтлагийнхаа хамаг л дууг зохиосон дуучин Шагай буюу А.Мөнгөншагай өөрийн пэйж хуудсандаа “Энэ жил ч нэлээн ачаалалтай байхнээ.. “Гурванбүдүүн” хамтлагаараа бас ганцаараа Яагаав нөгөө “Гуч гарсан бүсгүй” дуугаа дуулаад явж өгөхнээ.. Нэг зүйлийг анхааруулахад 12 сарын 27, 28, 29, 30, 31 нд захиалга авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье! Бусад өдөр бол асуудалгүй шүү…” хэмээн бичжээ.

Шинэ жилийн хөтөлбөртөө тэднийг урихыг хүсвэл пэйж хуудсаар нь дамжин холбогдож болох юм байна шүү. ЭНД дарна уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх