Д.Долгорыг Алтангадас одонгоор шагнав

2017 оны 01-р сарын 02 өдөр, 16 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dolgor_altangazas

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ оны босгон дээр зарлиг гарган ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль хүртээсэн билээ.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш Дагдангийн Долгорт Алтангадас одон хүртээснийг Монгол Улсын Засгийн газрын газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2017.01.02/ гардуулав. Д.Долгор нь монгол хэл, зохиолын багш мэргэжилтэй бөгөөд боловсролын салбарт тасралтгүй 30 гаруй жил ажиллажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.229.12.***)
    2017/01/02 16:37

    Юу нь сонин бгаа юм бэ Өдийд ийм шагнал авахыг бодоход муу л ажиллаж дээ

    (0) (0)