Амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын тогтоолыг баталж, холбогдох сайд нар, бүх шатны Засаг дарга нарт даалгалаа.
Энэ дагуу:
– Өрхийн эрүүл мэндийн төвүүд 2017 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэл Бямба гараг бүр ажиллах
– Дээрх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгав.
Мөн амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэхээр болов.
Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах, шаардлагатай зардал, санхүүжилтийг шийдэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 12 дугаар сарын 20-ны өдөр доорх уриалгыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мөн хүргүүлсэн юм.
Бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол ихэсч, ялангуяа агаарын бохирдол ихтэй аймаг, дүүргүүдэд уг өвчний улмаас хүндэрч, эмнэлэгт хэвтэх хүүхдийн тоо нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин нэмэгдээд байна.
Нийслэлийн эмнэлгүүд хүүхдийн өвчнийг эмчлэх 789 ортой боловч өнөөдрийн байдлаар 1613 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 623 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна. Гэвч эмнэлгийн орны ачаалал 12.5%-аар хэтэрч, эмнэлгийн тусламж, үйлчилгээний горим алдагдаж байна.
Хүүхдүүд эмнэлэгт хэт олноороо хэвтэх нь амьсгалын замын халдвар эмчлэгдэхгүй удах, дахин халдвар авах эрсдэлийг эрс нэмэгдүүлж байна.
Иймд байгууллагын нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн, тав хүртэлх насны амьсгалын замын халдварт өвчтэй хүүхэдтэй ээж (асран хамгаалагч)-д 2-3 хоногийн цалинтай чөлөө олгохыг уриалж байна.
2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
