Асар богинохон хугацаанд Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдэж чадсан “PEOPLE of Mongolia” сэтгүүл шинэ оны босгон дээр “PEOPLE AWARDS”-ыг зохион байгуулж, анхны түүхэн номинациудын эздийг тодрууллаа.
Улиран одсон 2016 оныг дүгнээд улс төр, бизнес, урлаг, спорт, энтертаймент, хүмүүнлэг гэсэн төрлүүдээр “PEOPLE AWARDS”-ыг зохион байгуулахдаа Монголын топ сайтууд болох Control.mn, Paparatsi.mn-ийг түшиглэн олон нийтийн дунд санал асуулга явуулж, мөн салбар хариуцсан яамд, төрийн байгууллагуудын үнэлгээ, дүгнэлт, мэргэжлийн экспертүүдийн судалгааг үндэслэн “People” сэтгүүлийн редакциас тодруулсан юм.
Сар бүр чанартай, даацтай сэтгүүлийг уншигчдынхаа гар дээр тавьдаг “People” нь 21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг, агуу эрхмүүд, байгууллагууддаа урам зориг өгөхийн зэрэгцээ алдаршуулах нь хэвлэл мэдээллийнхэн бидний хувьд ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж буй нэгээхэн хэрэг билээ. Энэ ч утгаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүмүүнлэг үйлсэд гар бие оролцдог, тухайн онд салбартаа амжилт гаргасан эрхмүүдийг нэрлэж, хөхиүлэн дэмжиж ажиллахаа ийнхүү илэрхийлж байна.
Арга хэмжээний үеэр дуучин Х.Мөнгөнцэцэг,Э.Болор-Уянга, “Ice” top хамтлагууд ая дууны мэндчилгээ өргөж, хурсан олныг баясгасан билээ.
Дашрамд дурьдахад Монголын хамгийн залуу “PEOPLE” сэтгүүл нь сар бүр 5 000 хувиар хэвлэгдэж, давхардаагүй тоогоор 30-40 мянга, жилдээ 500-600 мянган хүн уншдаг болсныг дуулгахад таатай байна.
Мэдээллийн ивээн тэтгэгч: “Өглөөний сонин”, “Монголын үнэн”, “Монголын мэдээ”, “Монголчуудын амьдрал”, “Сэрүүлэг” сонинууд, Control.mn, Paparatsi.mn, Mongolcomments.mn, Zaluu.com, Caak.mn, Tovchoo.mn, Breakingnews.mn, Zone.mn, Nuuts.mn, Ontslokh.mn, Shuurhai.mn, Bolod.mn, Fact.mn, Wikimon.mn, Times.mn, Inder.mn, Morningnews.mn, Shudarga.mn, 24 tsag.mn, ATG.mn, Todaynews.mn, Amjilt.com, Dorgio.mn, Info.mn.
Улс төр
1. Оны хамгийн нөлөө бүхий улстөрч-М.Энхболд /УИХ-ын дарга/
2. Эх оронч Түшээ-Ж.Эрдэнэбат /Монгол Улсын Ерөнхий сайд/
3. Оны онцлох эмэгтэй улстөрч-Д.Оюунхорол /БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн
4. Оны Шийдэл сайтай улстөрч-Г.Мөнхбаяр /БХБ-ын сайд/
5. Түшигтэй төрийн түшээ-Д.Очирбат /Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
6. Оны Зангарагтай улстөрч-С.Эрдэнэ /УИХ-ын гишүүн/
7. Оны иргэний зоригтой улстөрч-Н.Алтанхуяг /УИХ-ын гишүүн асан/
8. Эх орон, ард түмэн, нөхөддөө ээлтэй улстөрч-Г.Батхүү /УИХ-ын гишүүн асан/
9. Олноо хүндлэгдсэн улстөрч-З.Нарантуяа /УИХ-ын гишүүн/
10. Иргэдийн итгэл хүлээсэн залуу улстөрч-С.Эрдэнэтуул /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал/
11. Оны хөшигний ардах сөрөг хүн-Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч
Бизнес
1. Оны Шилдэг санхүүжүүлэгч-Худалдаа хөгжлийн банк
2. Оны Эх оронч бизнесмэн- Т.Ариунболд “Алтан Дорнод Монгол”
3. Оны Шилдэг бүтээн байгуулагч компани- Хөтөлийн Цемент-Шохой ХК
4. Оны Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч, Уул уурхайн шилдэг компани-“Болдтөмөр Ерөө гол” ХХК
5. Оны Шилдэг шинэлэг технологи нэвтрүүлэгч- Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК
6. Оны Шилдэг татвар төлөгч-“Эрдэнэт үйлдвэр” ХХК
7. Оны Хамгийн нэр хүндтэй, иргэдийн итгэл хүлээсэн, шударга байгууллага-“Начин заан” ХХК
8. Оны шилдэг залуу Бизнес хатагтай-Э.Халиун “Super Rubin” компанийн захирал
9. Оны Барилгын салбарын шилдэг компани-“ББСМО” зураг төслийн компани
10. Эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллага-“Гранд Мед” Эмнэлэг
11. Оны Аялал жуулчлалын шилдэг байгууллага-“Нью Жуулчин Турс” ХХК
Хүмүүнлэг, Энтертаймент
1. Оны Хүмүүнлэгийн үйлстэн- Г.Ундармаа
2. Оны сайн үйлстэн-Б.Зулаа /Хос билгүүн зул ХХК-ийн захирал/
3. Оны Хамгийн сайхан, үлгэр жишээ гэр бүл-“Макс” Д.Ганбаатарын гэр бүл
4. Оны олны таашаалд хамгийн их нийцсэн брэнд-“Sherri Hill” Mongolia
5. Оны Хамгийн сайхан биеэ авч явдаг хатагтай-П.Анужин
6. Оны жентельмэн-У.Хүрэлсүх /Монгол Улсын Шадар сайд/
7. Оны Сошиал ертөнцийн од-Ц.Цогтбаяр, Б.Баяраа /Дасгалжуулагчид/
8. Оны дур булаам хатагтай-Ч.Дэлгэрцэцэг /Хийлч/
9. Оны туушдаа тэмцэгч-Ц.Туяацэцэг

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
