Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 01-р сарын 04 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 1 сарын 4. Лхагва(Буд) гараг / 2017
-Билгийн тооллын шинийн 6, могойг хүлэгч-25 од, цагаагчин туулай, рашаан барилдлагатай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:13.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), бар(0340-0540), туулай(0540-0740), морь(1140-1340), хонь(1340-1540), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүний үс засуулахад царай зүс сайжирна. Гэвч тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, бичиг зурхай зурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малтай холбогдох үйл, эм найруулах, усан засал хийхэд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, цэрэг хөдөлгөх, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацахад муу. Эд, мал гадагш өгөхөд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх