Монгол Улсын Засгийн газрын ээлжит, 2017 оны анхны хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 04-нд болж дараахь асуудлуудыг шийдвэрлэлээ
Монголд ирэх бүлэг жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлнэ
Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын болон салбарын яам хоорондын Санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол баталлаа.
Мөн дамжин өнгөрөх гадаадын иргэнд дараагийн улсад зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол Улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих орчин бүрдүүлэх, Засгийн газрын энэ тогтоолд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
Цаашид Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компанийн шууд нислэгтэй чиглэлээс ирэх гадаадын жуулчдын нислэгийн үнэ тарифыг жил бүрийн 10 дугаар сарын 01-нээс дараа оны 05 дугаар сар хүртэл бууруулах, хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.
“Аялал жуулчлалын хөгжлийн төв” байгуулав
Аялал жуулчлалын салбараа хөгжүүлснээр эдийн засийг төрөлжүүлэх, гадаад валютын урсгал, экспортыг эрс нэмэгдүүлэх замаар тогтвортой, ногоон хөгжлийг бүрдүүлэх боломж бүрдэнэ. Иймээс “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах Засгийн газрын тогтоол баталлаа.
Үйлдвэрийн газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж, яамны ажилд дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, статистик мэдээ, мэдээллийг нэгтгэн боловсруулж, судалгаа, дүн шинжилгээ хийх, зорилтот зах зээлээ тодорхойлох, олон улсад гадаад сурталчилгаа хийх, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах зэрэг чиглэлээр ажиллах юм.
Дэлхийн 97 улсын 60 нь буюу 62 хувь нь аялал жуулчлалын үндэсний байгууллагатай байна. Манай улсад аялал жуулчлалын хөгжлийн талаар баримталж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн хагалтгүй байгаа нь тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагын бүтэц байхгүйтэй шууд холбоотой гэж салбарын яам үзжээ.
2015 оны байдлаар дэлхийд 1,3 тэрбум гаруй хүн аялсан бол 2030 он гэхэд 1,8 тэрбумд хүрэх таамаглал гарчээ. Аялал жуулчлалын салбар нь дэлхийн нийт бүтээгдэхүүний 10, худалдаа үйлчилгээний 30, татварын орлогын 5 хувийг эзэлж, 11 хүн тутмын нэгийг ажлын байраар хангадаг байна.
Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулна
“Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулж, батлуулах ажлыг Удирдан зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулав.
Төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг улсын төсөв, гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт хамруулах болон бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолж байна.
Хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, аж үйлдвэр эрчимжсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшилд томоохон өөрчлөлт орж, иргэдийн амьдралын хэв маяг өөрчлөгдөн, экологийн нөхцөл ч муудаж байна. Хүн амыг нутаг дэвсгэртээ оновчтой нутагшуулан суурьшуулах, үүнтэй холбогдож гарах олон асуудлыг шийдвэрлэхийн тулд төсөл боловсруулах шаардлага гарчээ.
Төслийн хүрээнд:
– Хүн амын нутагшилт, суурьшлын өнөөгийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, давуу, сул талыг тодорхойлох
– Нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргааны түвшин, байгалийн нөхцөл, нөөц, цаг уур зэргийг тооцон хот, хөдөөгийн нутагшилт, суурьшилд тохиромжтой нутаг дэвсгэр, бүсүүдийг тогтоох, шинээр бий болох хот, суурин газрын байршил, үүргийг тодорхойлох
– Зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн үндсэн тэнхлэгийг нутаг дэвсгэр зохион байгуулалтын бодлоготой уялдуулж цогцоор хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх
– Хот суурин газруудад хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ хийх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох
– Амралт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, түүх, соёлын асуудлыг хүн амын нутагшилт, хот байгуулалтын бодлоготой уялдуулан тодорхойлох
– Нэг төвөөс олон төвт тогтолцоо руу оновчтой шилжих үндэслэлийг боловсруулах, хөгжлийн ирээдүйн төлөвийг тодорхойлох зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
Товч мэдээ
– “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн дөрөвдүгээр үе шатыг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр болов. Цаасан суурьтай баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим архив үүсгэх ажлыг одоо гэрээгээр ажиллаж байгаа архивч-операторчид үргэлжлүүлэн гүйцэтгэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсэс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

ЗӨВ ШҮҮ