Цагдаа нарын өмнөөс гал нээж, автомашин дэлбэлсэн хэрэг гарчээ

2017 оны 01-р сарын 06 өдөр, 14 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
TURK

2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Турк Улсын Измир хотын шүүхийн байрны өмнө 2 алан хядагч цагдаа нарын өмнөөс гал нээж, автомашин дэлбэлсэн хэрэг гарчээ. Халдлагын үеэр 1 цагдаа, 1 шүүхийн ажилтан амиа алдаж, цагдаа, энгийн иргэн нийлээд 11 хүн шархдсан байна.

Шинэ оны өмнө болон он гарснаас хойш Истанбул, Измир зэрэг Турк улсын томоохон хотуудад галт зэвсэг ашиглан цагдаа, гэмгүй ард иргэдийг олноор хороох зорилготой террорист үйл ажиллагаа идэвхжиж байгаа тул тус улсад оршин сууж буй монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамны консулын газраас анхааруулж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх