Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг хураах ажлыг энэ сарын 9-нөөс эхлэн явуулахаар болсон. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн алба, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан ажлын хэсгээс татвар, төлбөрийн ажлыг хэрхэн ямар хэлбэрээр явуулах талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдийн Засаг дарга нарт тодорхой чиг үүрэг өгсөн байгаа. Чиг үүргийн дагуу өнөөдрөөс эхлэн дүүргүүдийн нутаг дэвсгэр дээр авто тээврийн хэрэгслийн албан татварыг хураан авах ажлыг зохион байгуулахаар болоод байна. Өмнөх жилүүдэд албан татвар, төлбөрөөс хоцорсон улсын бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийг бүрэн хамруулах зорилготой ажиллана” хэмээв.
Нийслэлийн Татварын газрын дарга Д.Мөнх-Учрал “Өнөөдрийн байдлаар бид 18 цэг дээр татвар хураамж авч эхлээд байна. Есөн дүүргийн Татварын хэлтэс ажлын цагийн хуваарийн дагуу иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчилж байгаа. Мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон/, АТҮТ-ийн оношлогооны гурван салбар дээр татвар хураах ажлыг зохион байгуулж байна. Иргэд дүүрэг, харьяалал харгалзахгүй татвар, төлбөрөө өөрт ойрхон салбаруудад төлөх боломжтой” гэлээ.
УБХ-ын ЗХУТ-ийн дарга Д.Одбаяр “Нийслэлийн хэмжээнд улсын бүртгэлтэй 480 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг. Үүнээс замын хөдөлгөөнд огт оролцдоггүй 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл бий. Зөрчлийн болон хяналтын камерт бүртгэгдэж байгаагаар татварын газрын болон бусад холбогдох байгууллагуудаас мэдээллийг татаж үзээд татвар төлсөн үгүйг мэдэх боломжтой. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрч байгаа торгууль, шийтгэврийн хуудсан дээр хэзээ татвар төлбөрөө төлөх ёстой болон бусад мэдээллийг багтааж хүргүүлэхээр ажиллаж байна” гэв.
Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболд “Замын цагдаагийн албанаас иргэд, аж ахуйн нэгжүүд зохих хугацаанд авто тээврийн хэрэгслийн татвар, төлбөрийн төлсөн үгүйд хяналт тавин ажиллах болно. Мөн татвар төлбөрийг улсын дугаараас шалтгаалж тодорхой хугацаанд төлөхөөр хуваарилсан байгаа ч урьдчилан төлөх боломжтой юм” хэмээв.
“Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тухайн сардаа амжиж төлнөүү гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
