Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн явц, зохион байгуулалт ямар байгаатай нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр танилцлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 4-20-ны хооронд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг.
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Даваарагчаа “Манай дүүргийн хувьд цэргийн бүртгэлийн ажил хэвийн хэмжээнд явагдаж байна. Эхний долоо хоногийн байдлаар нийт бүртгүүлэх хүмүүсийн 40 гаруй хувь нь хамрагдаад байна. Үлдсэн хугацаанд бүрэн хамрагдах боломж бий гэж харж байна” хэмээлээ.
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа “Энэ жил Батлан хамгаалахын багц хууль шинээр батлагдсан. Шинэ хуулийнхаа дагуу цэргийн тоо бүртгэлийн ажлаа явуулж байна. Манай дүүргийн хувьд бүртгэлийн ажил 50 орчим хувьтай байна. Иргэд тэр дундаа залуусын оролцоо өмнөх жилүүдээс өссөн, идэвхитэй байгаа нь ажиглагдаж байна” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Энэ удаагийн цэргийн тоо бүртгэлийн ажлын хүрээнд тодорхой зорилтуудыг тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тоо бүртгэлд хамрагдах ёстой иргэдийн 41.7 хувь нь хамрагдаад байна. Бүртгэлийн ажил нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд энэ сарын 20-ныг хүртэл бүх өдөр ажиллаж, иргэдийг хүлээн авна. Өнгөрсөн онуудад санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийг энэ жил ямар нэгэн торгууль, захиргааны арга хэмжээ авахгүйгээр бүртгэхээр болсон” хэмээв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
