Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 01-р сарын 12 өдөр, 07 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai

-Аргын тооллын 1 сарын 12. Пүрэв (Бархасвад) гараг / 2017 /
-Билгийн тооллын шинийн 15, шарагчин гахай, суудал хий, мэнгэ 8 цагаан, өглөгт охин-6 од, хотол чуулганы барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:22.
-Өдрийн сайн цаг: үхэр(0140-0340), луу(0740-0940), морь(1140-1340), хонь(1340-1540), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй төгс сайхан болно. Гэвч могой, бич, тахиа, луу, үхэр, хонь, нохой жилтнээ цээртэй.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
– Санасан хэрэг бүтэх машид сайн. Охиноо хүнд өгөх, авах, газар малтах, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтах, нүүдэл хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх