М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” үзэсгэлэнгээ өнөөдөр дэлгэнэ

2017 оны 01-р сарын 17 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gan-Ochir

МУЭ-ийн хорооны гишүүн, зураач М.Ган-Очир “Сэтгэлийн хээ” нэртэй бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ гаргахаар болжээ.

Тус үзэсгэлэн өнөөдөр буюу 01 дүгээр сарын 17-нд Төрийн ордонд нээгдэх юм байна.

Энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний уламжлалт хээ угалзыг дүрсэлсэн модерн, абстракт 30 гаруй бүтээлийг толилуулах аж.

Ихэвчлэн байгалийн зургийг зурдаг М.Ган-Очир Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2009 онд төгсчээ. Тэрбээр, БНСУ, Япон, ХБНГУ-ын уран зургийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байсан авьяаслаг, ирээдүйтэй зураач юм.

setgl

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх