Сэлэнгэ аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн
Ш.Оргил:
Сэлэнгэ аймгийн ямар ч ажил, арга хэмжээ тогтсон цагтаа эхэлж, төлөвлөсөн цагтаа дуусдаг байх ёстой…
Сэлэнгэ аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэн зохион байгуулагдаж, дугаар шилжих мөчийн өмнөхөн өндөрлөлөө.
Аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллагуудын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд баримтлаж ажиллах бодлого чиглэлийг тодорхойлох, аймгийн Засаг даргаас агентлагийн дарга, сумдын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, МСҮТ, сум дундын ойн анги, ОНӨААТҮГ-ын удирдлагууд, төрийн үйлчилгээний байгууллага, өрхийн эмнэлгүүдтэй гэрээ байгуулах зорилго бүхий аймгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-аас жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн зөвлөгөөн нь 2016 онд болсон УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр төрийн болон орон нутагт эрх барих байгууллагуудын удирдлагуудын ихэнхи нь шинэчлэгдэж, мөн төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч аймгийн Засаг даргаар Ш.Оргил томилогдож, бүрэн эрхийн хугацааныхаа анхны удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байгаагаараа онцлог байлаа.
Ийнхүү аймгийн удирдлагын багийн бүрэлдэхүүн хоёр өдөр зөвлөлдөж, хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, 2016-2020 баримтлах бодлого чиглэл, цаашид анхаарах асуудлуудаа салбар бүрээр тодотгон харилцан мэдээллээ солилцож, 2017 онд хамтран ажиллах гэрээгээ баталгаажуулан, шинээр томилогдсон сумдын удирдлагууд маань энгэрийн тэмдэг, батламжаа гардан авч, хамтран ажиллах гэрээгээ баталгаажууллаа.
Засаг дарга Ш.Оргил зөвлөгөөний хаалтад хэлсэн үгэндээ: -Миний бие бүрэн эрхийнхээ гарааны жилийг та бүхэнтэйгээ хамтдаа хэрэгжүүлэх олон зорилго, зорилттой, хүсэл эрмэлзлэл, итгэл дүүрэн эхлүүлж байна. Бүрэн эрхийн хугацааны төгсгөлд бид хийж хэрэгжүүлсэн ажил үйлстэй, барьж байгуулсан бүтээн байгуулалттай, иргэд нь ажилтай орлоготой, хүүхэд залуус нь хөгжиж дэвшсэн, эдийн засаг нь чадавхижсан сайхан үр дүнгүүдийг ард иргэддээ илтгэнэ гэж төсөөлж байна хэмээн өгүүллээ.
Ингээд аймгийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, зорилго зорилтоо тодотгохын сацуу төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэх, аймаг, орон нутаг, салбарын хөгжлөөрөө улсдаа түүчээлэхэд цаашид юун дээр анхаарах талаар анхны уулзалтаараа хэлэлцэж, аймгийн Засаг даргын зүгээс энэ 4 жилийн хугацаанд ямар зарчим баримталж, ямар шаардлага тавьж ажиллахаа илэрхийллээ. Үүний тулд аймгийн удирдлагаас хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тухайлбал:
-Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа л бол аймаг, орон нутагтайгаа ажлын уялдаа холбоотой байж, хамтарч ажиллах. “Босоо удирдлагатай, манайх аймаг, суманд хамаагүй” гэсэн явцуу бодолтой ямар ч байгууллагын удирдлагатай хамтарч ажиллахгүй гэдгээ аймгийн Засаг дарга олон удаа илэрхийлж, санууллаа.
-Төрийн ажил цаасан дээр явдаг. Иймд тайлан мэдээ, албан бичиг тоотын хариуг үнэн зөв баримт, судалгаатай хугацаанд нь хариуцлагатайгаар хянан холбогдох байгууллагад хүргүүлдэг байх.
-Төрийн албаны захирах захирагдах ёсыг үйл ажиллагаандаа нарийн баримталж, хэн хаашаа ямар ажлаар, хэний зөвшөөрлөөр явж, ямар албан тушаалтай хүн өөрийг нь орлож байгааг мэдээлдэг байх.
-Цаг баримтлах асуудлыг мөн их ярьж, зөвлөгөөний анхны өдөр хатуу анхааруулсан. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн ямар ч ажил, арга хэмжээ тогтсон цагтаа эхэлдэг, төлөвлөсөн цагтаа дуусдаг байх ёстой гэдгийг маш чухалчилан онцлон хэлсэн. Цаг баримтлаагүй хоцорсон удирдлагуудыг дараагийн арга хэмжээнээс эхлээд оролцуулах шаардлагагүй гэдгээ ч илэрхийлсэн.
-Төрийн ажил албыг улс төрийн нөлөөллөөс ялгаж, салгах.
-Дунд шатны төрийн албан хаагчдыг бүх талаар чадваржуулахад онцгой анхаарах
-Монгол Улсын Засгийн газар, яам агентлагуудад асуудал тавихдаа аймагт мэдэгдэлгүй шууд албан бичиг тоот хүргүүлдэг, орон нутагтаа танилцуулаагүй ажил арга хэмжээг дээд шатны байгууллагад тайлагнадаг, албан баримт бичгийн шаардлага хангахгүй алдаа дутагдалтай бичиг тоот илгээдэг асуудлыг таслан зогсоох.
-Өнөөдөр та бидний байгуулсан үр дүнгийн гэрээ, хамтран ажиллах гэрээнүүдийн хэрэгжилтийг өөрийн биеэр хариуцаж, хугацаанд нь биелэлтийг тайлагнадаг, хэрэгжүүлэх талаар санал санаачлага гаргаж ажиллах. Гэрээгээ гардаж, аваад зургаа авахуулаад цүнхэндээ хийгээд мартчихдаг. Жилийн эцсийн тайлангийн бичиг очихоор л нэг сөхөж хардаг байж болохгүй. Энэ гэрээ бол таны жилийн ажлын чухал баримт бичиг гэдгийг санаарай.
-2017 онд улсын эдийн засгийн байдлаас хамааран аймаг, сумдын төсвийн орлого тасарч, төсвийн хүндрэлтэй байдал бий болох эрсдэл байгаа. Иймээс төсвийн захирагч нар орлогын бүхий л боломжийг эрэлхийлж төсвийн орлогын бүрдэлтэнд онцгой анхаарч ажилла. Мөн батлагдсан төсөвтөө багтаан санхүүгийн сахилга батыг чанд сахиж, зөрчил дутагдалгүй, төсвийн талаарх мэдлэг чадвараа дээшлүүлж, зарлагын уян хатан бодлого баримталж, өглөг авлага үүсгэхгүйгээр төсвийн хэмнэлтийн бодлого баримтлан ажиллах шаардлагатай.
-Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байгаа. Төсвийн хэмнэлтийг бүх шатны удирдлагууд бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд л хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй гэсэн чиглэлүүдийг өглөө.
Энэчлэн Агентлагийн дарга нарт, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт,
ОНӨААТҮГ-ын удирдлагуудад, сумдын ойн ангийн дарга болон нийгмийн салбарын байгууллагын дарга нарт онцгойлон үүрэг чиглэлийг өглөө.
Зөвлөгөөний төгсгөлд нийтлэг хамааралтай хоёр зүйлийг дахин сануулан хэлэхдээ:
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны төрийн байгууллагуудад харилцаа хандлагын доголдол, хүнд суртлын талаар иргэдээс гомдол санал хүлээж авахгүй гэдгийг зориуд анхааруулъя. Иргэд үйлчлүүлэгчид ямар нэг байдлаар хүндрэл учруулсан, зүй бусаар харилцсан ямар ч удирдлага, албан хаагчдыг аймгийн Засаг даргын хувиар би хүлээн зөвшөөрөхгүй. Сэлэнгэ аймагт төрийн үйлчилгээ нээлттэй, ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй, чирэгдэлгүй байх ёстой.
-Шийдвэр бол гарч болно, гэрээг ч байгуулж болно. Хэрвээ миний тавьж байгаа шаардлага, баримталж буй зарчмыг мөрдөж ажиллахгүй бол би хамтарч ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлээд гаргасан шийдвэрийг өөрчилж болдог, байгуулсан гэрээг цуцалж болдог, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага албан тушаалтанд санал дэвшүүлж болдог гэдгийг хамгийн сүүлд нь хатуу санууллаа.
Ийнхүү “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” гэсэн эрхэм зорилгоо дахин сануулан зөвлөгөөн өндөрлөлөө.
“Сэлэнгийн мэдээ” сонины 2017 оны 02 дугаарт хэвлэгдэв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

shiball