Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 5 хүн хордож нас барсан хэрэг өчигдөр гарсантай холбогдуулан Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс хохирогчид юунаас болж хордсон талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Нийслэлийн засаг даргын орлогч Г.Батбаясгалан шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гарах хүртэл буюу 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасныг танилцуулсан бол Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэбат талийгаачдыг шингэн зүйл ууж хордсон болох нь эхний дүгнэлтээр тогтоогдсон. Гэхдээ яг ямар найрлагатай бодисонд хордсонныг тогтооход тодорхой хугацаа шаардлагатай болохыг хэллээ. Таван хүний амь нас эрсэдсэн хэрэг гарсантай холбогдуулан архи үйлдвэрлэгчид, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ аваад байгаа.
Хэргийн газраас “Найрсаг” архины шил, Гайхмаараа шил арчигч шингэн зэргийг хураан авч шинжилгээнд явуулаад байгаа. Түүнчлэн хэрэг болсон газрын ойр орчимд шил лааз цуглуулдаг хүмүүс хэсэг бүлгээрээ цугладаг бөгөөд тэндээс 3-4 өөр архи үйлдвэрлэгч компанийн архины шил олдсон байна.
Хохирогчдын нэг нь тус байрны орцны жижүүр хийдэг, подвальдаа амьдардаг нэгэн байсан бол бусад нь архины шил, лааз цуглуулж амжиргаагаа залгуулдаг, тус орцны хонгилоор тогтмол орж гардаг хүмүүс байжээ. Нийт ард иргэддээ зөвлөхөд гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын алдаатай, хямд үнэтэй бүтээгдэхүүнийг худалдан авч амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулья.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
