Улсын драмын эрдмийн театрынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан, Улаанбаатар хотыг гамшгийн хэмжээнд аваачаад байгаа утааны эсрэг нэгджээ. Урлаг нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна урлагийнхан олонд үлгэр дуурайл болдог учир тус театрынхан соёл, урлагийн салбарынхныг аюулын харанга дэлдээд байгаа утааны эсрэг өөрсдийн хийж чадах бүхнээрээ туслаж, нэгдэхийг уриалж байгаа юм байна. Эдний хамт олон одоогоос 6 жилийн өмнө утаа ихсэж байгааг анхааруулж, “Пролайн” гэрэл зургийн студийнхэнтэй хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулж байсан удаатай. Мөн “Элэгний хорт хавдрын эсрэг аян”-д нэгдэж, тоглолтынхоо орлогыг ч хандивлаж байсан юм.








Тэгвэл энэ удаа “Утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо”, “Амьдрал тэгш монгол” ТББ-уудтай хамтран утаатай тэмцэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд тус театрын жүжигчдийн төлөөллөөс энэ сарын 28-нд болох “Утааны эсрэг жагсаал”-д нэгдэж, олон нийт, төрийн өндөрлөгүүдэд үгээ хүргэхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн ирэх сарын 3-нд нээлтээ хийхээр бэлтгэлээ хангаад байгаа “Царцаа намжил” хүүхдийн жүжгийнхээ үеэр утаанаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаар богино хэмжээний зөвлөгөөг хүрэлцэн ирсэн хүүхдүүддээ хүргэхээс гадна олон олон гэнэтийн бэлэг бэлтгэжээ. Энэхүү үйл ажиллагааны мэдээллийн ивээн тэтгэгчээр АСК мэдээллийн сайтуудын клубын хамт олон ажиллаж байгаа юм байна. Тус клубт Zaluu.com, Amjilt.com, Tsenzurgui.mn, Zuv.mn, Shuurhai.mn, Jirgee.mn, Unen.mn, Info.mn, Top.mn, Assa.mn, Ontslokh.mn, Tsag.mn, Gereg.mn зэрэг мэдээллийн сайтууд хамрагддаг.

Дашрамд, их зохилоч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын драмын эрдмийн театр байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг энэ сарын 19, 20, 21, 22-ний өдрүүдэд дахин тоглохоор болсон гэдгийг дуулгахад таатай байна.

Н.Гэрэл

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

ГОМО МӨНХӨӨ ЦАГААН ШОНХОРЫН ЭНХТАЙВНААС АВСАН МӨНГӨӨРӨӨ ЖООХОН БАНДИ НАР УРУУ ТАТАХАА БОЛЬ ИЧДЭГГҮЙ ГОМО