Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газраас “Алт-2” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол батлахаар болов. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулан байгуулах юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
Манай улс өмнө нь “Алт хөтөлбөр” болон “Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онд хэрэгжүүлж байсан юм. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл ДНБ-ний 2.6 хувь, экспортын орлогын 9.1 хувийг эзэлж байгаа юм.
50 ортой Хүүхдийн шинэ тасаг нээлээ
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амьсгалын замын өвчлөл ихэсч, эмнэлгүүдийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Батлан хамгаалах яамЦэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээн ажиллуулж эхэллээ.
Цэргийн төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хуучин байрыг сэргээн засварлаж 50 ортой тасгийг шинээр нээсэн бөгөөд тэнд ажиллах 28 эмч, эмнэлгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж ажилд нь оруулжээ. Хүүхдийн тасаг нь Баянзүрх дүүргийн 8,10, 13, 16, 17 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 9,10, 13 дугаар хорооны иргэдэд үйлчилж эхлээд байгаа юм.
Уг тасгийн нээж ажиллуулсантай холбогдон гарч буй зардлыг шийдвэрлэх, хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлж олгохыг холбогдох сайд нарт даалгалаа.
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулахыг сайд Н.Номтойбаярт даалгав.
Хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгох эрхтэй. Хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой.
Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан байна. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулна.
Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.
2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу 1-17 дугаар бүлгийн нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох хүүхдийн мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж 2019 оноос нөхөж олгох юм.
Шинжлэх ухааны паркын захиргаа байгуулав
Шинжлэх ухаан, технологийн сангийн Шинжлэх ухааны паркын менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа” болгов. Захиргаа нь инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны парк байгуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт :
– Шинжлэх ухааны салбарын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх,
– Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж экспортыг нэмэгдүүлэх
– Өндөр технологийн судалгаа ба хөгжил, инновацийн болон зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааны суурь бүтцийг хөгжүүлэх, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхээр тусгасан.
Дээрх зорилтуудыг биелүүлэхэд “Шинжлэх ухааны паркын захиргаа” чухал хувь нэмэр оруулах юм. Захиргаа нь эрдэм шинжилгээний болон бизенсийн байгууллага хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр технологи, инновацийн үйл ажиллагаа дагнан явуулах компани, үйлдвэрлэгчид, энтерпренер төрүүлэх зэрэг ажил хийнэ.
Шинжлэх ухааны паркийн менежментийн хэлтсийг “Шинжлэх ухааны паркын захиргаа”-нд нэгтгэсэн учир төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй, орон тоо нэмэгдэхгүй юм.
Товчхон
– Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих төсөл”-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын хийсэн хяналт, шалгалтын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
– Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг баталлаа. Уг бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
– Нэн ховор монгол бөхөн бог малын мялзан өвчнөөр өвчилж, олон тоогоор хорогдож байгаа тул яаралтай авах арга хэмжээний төсөв болох 447 287 250 /дөрвөн зуун дөчин долоон сая хоёр зуун наян долоон мянга хоёр зуун тавин /төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

ЗӨВ ШҮҮ