Улаанбаатар хотын утаа дээд цэгтээ хүрч хүн амьдрах байтугай амьсгалахад ч хүндрэлтэй байдаг. Хаана хаанаа утаанаас салах арга хайж, хэдэн арван тэрбум төгрөг төсөвлөн хэрэгжүүлсэн ч ямар нэгэн байдлаар дээшилсэн зүйлгүй байдгаараа л байна. Тэгвэл Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд утаа гаргадаггүй тусгай түлштэй зуухыг хэрэглэж утаанаасаа салсан байдаг. Манай орны хувьд энэ зуухны гол хэрэглээ болох түлшийг хаягдал модоор хийх үйлдвэр ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Энэ үйлдвэр ашиглалтанд орчихвол ойн хаягдал модыг ашиглан Улаанбаатарын утааг дөрвөн жилийн дотор 30%-иар бууруулах боломжтой гэж “Эм Си лог хаус” компани өгөөд байгаа юм.
Үүний дагуу бид 20 жилийн түүхтэй “Москва комплекс” ХХК-ий охин компани болох “Эм Си лог хаус” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь Монголын ой модны салбарын түүхэнд байгаагүй өндөр хүчин чадалтай, орчин үеийн шинэ, дэвшилтэд технологи бүхий мод боловсруулах үйлдвэрийг 2015 онд ашиглалтанд оруулж “ Наамал дүнзэн байшин” болон “ Цул наамал хавтан” гэсэн үндсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй мужааны цехүүд эндээс модоо авдаг бөгөөд модны хувьд ямар нэг хиймийн элемент, бодис ороогүй, цэвэр модоороо учраас хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй аж.

Өнөөдөр дэлхий нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 18%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бол түүний 13% нь Биомасс-аас гаргаж авсан эрчим хүчээр хангадаг байна. Харин Монгол улс нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 9.3%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байгаа бөгөөд түүн дотроо Биомасс-аас гаргаж авч байгаа эрчим хүчний хэмжээ 0.00%-тай байгаа юм. Дэлхийн улс орнуудын утаанаас салсан гол арга бол биомасс технологийн Пеллет түлш юм. Пеллет түлшийг ойн цэвэрлэгээний дараах хаягдлаар үйлдвэрлэдэг байна. Манай орны хувьд 420 сая орчим ойн хаягдал бий гэсэн судалгаа гарсан байдаг бөгөөд урьд өмнө нь хэн ч ашиглаж байгаагүй энэхүү асар их нөөцийг Биомасс түлшний үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулах боложтой гэж үзэж “ОПЦА” буюу “Ой-Пеллет-Цэвэр” агаар төслийг санаачлан хэрэгжүүлэх шатандаа явж байгаа аж.
“Эм Си лог хаус” ХХК-ийн захирал С.Батсүх “Пеллетэн түлш бол дэлхий дахинд мода болон хөгжиж байгаа. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 35 сая тонн-г үйлдвэрлэж байна түүнийхээ 40%-г өөр хоорондоо экспортоор борлуулдаг. Хэрвээ Монгол улс ойгоо цэвэрлэн 420 сая гаруй унанги, хөгширсөн мод болох ойн хаягдал модыг ашиглаад түлш үйлдвэрлэж чадвал бид экспортын шинэ эх үүсвэртэй болох бүрэн боломжтой. Хэрвээ Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийг зуухаар хангаж чадсан тохиолдолд утааг дөрвөн жилийн дотор 30%-иар бууруулах боломжтой” гэв.
Энэхүү төслөөр түүхий нүүрс шатаахаас үе шаттайгаар татгалзаж, ойн модлогоор био түлш үйлдвэрлэн, түүнийг ашиглан халаалтыг шийдвэрлэх замаар агаарын бохирдлыг бууруулах шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж байгаагаараа онцлогтой аж.
Пеллетэн түлш дулаан ялгаруулалтаараа нүүрстэй адил хэмжээтэй бөгөөд 1 кг пеллетен түлш 0.97 кг нүүрстэй тэнцдэг гэнэ. Нүүрснээс хамгийн гол давуу тал нь дэгдэмтгий хорт хий үүсгэдэггүй, үнс багатай, хөө тортог, тоос гардаггүй, тээвэрлэх, хадгалахад амар, түлэх явцад хүний оролцоо бага зэрэг олон давуу талуудтай бөгөөд уг төслийг хэрэгжүүлэх хугацаанд Улаанбаатар хотын гэр хороололд нүүрс түлж буй 189000 хэрэглэгчийн 29.4 буюу 55505 айл, өрхийг пеллетен түлшийн хэрэглээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Үүний үр дүнд, нүүрсний хэрэглээг жилд 417.9 мянган тонн дөрвөн жилд 1.67 сая тонноор багасгаж, хүлэмжийн хийн ялгарлыг жилд 1.93 сая тонноор бууруулах бодит үр дүн гарна гэж тооцжээ.
С.Атарцэцэг

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
