Ш. Жавхлан “Сайн аав”-тай энэ үдшийг өнгөрөөнө

2017 оны 01-р сарын 25 өдөр, 16 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sain

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Сайн аав” уран сайхны кино үзэгчдийн дунд эрэлт ихтэй байгаа билээ.

Уг киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин СТА: Ш. Жавхлан уран бүтээлийнхээ нээлтийн үеэр гадаадад ажлаар яваа сураг дуулдаж байсан бол өнөөдөр тэрбээр эх орондоо ирэх юм байна. Ирсэн даруйдаа гол дүрд нь тоглосон “Сайн аав” киногоо үзэх гэнэ. Тэрээр өнөөдөр буюу 1-р сарын 25-нд “Тэнгис” кино театрт үзэгчдийн дундаас киногоо анх удаа үзэх нь ээ. Азтай үзэгчид хамтдаа селфи хийх боломж бүрдэх юм байна. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар оройны 16:50, 19:00, 21:10, 23:15 цагийн үзвэрүүдийн аль нэгэнд нь байх аж. Тиймээс өнөөдөр Тэнгис кино театрт “Сайн аав” киног үзэх хүмүүс их олноороо цугларах бололтой.

Харин “Сайн аав” жүжигчин, найруулагч: СТА: Баттулгаас энэ талаар тодоруулбал: Тиймээ Жавхаа маань үзэгчдийн дундаас киногоо үзнэ. Хари би яаж гэр гийгүүлэгчээ ганцааранг нь үзүүлэх билээ дээ. Би ч бас очно хэмээн мэдээллэсэн байна.

Ийнхүү киноны хоёр гол жүжигчинтэй хамтдаа киног үзэх хүмүүс Тэнгис кино театрыг зориорой. Уг кино нь итгэл найдвар, хайр, итгэлийн тухай өгүүлэх тус киног УБ такси компаний жолооч Т.Даваасүрэн агсаны бодит амьдарлаас сэдэвлэн бүтээжээ.Т.Даваасүрэн агсан амьд ахуйдаа амьдралын хатуу хөтүү хүнд бэрхийг үл ажран хэрхэн яаж сөрж тэмцэж явсныг энэхүү кинонд тодорхой харуулсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх