Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 01-р сарын 30 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 1 сарын 30. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 3, улаагчин могой, суудал шороо, мэнгэ 8 цагаан, чөдөр-23 од, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:22-17:49.
-Өдрийн сайн цаг: Үхэр(0140-0340), луу(0740-0940), морь(1140-1340), хонь(1340-1540), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үсээ засуулахад баясгалан, баян болох машид сайн. Гэвч луу, гахай жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
– Гэр бүрэх, дэлгэрүүлэх ба эрхшээх үйл, хишиг даллага авах, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, сайн үйлс үүсгэх, гэр бүл бололцох, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эхэлж ном сонсох, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, замд гарах, худаг малтахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх