Зарим хорооны засаг дарга нарт батламж гардуулав

2017 оны 01-р сарын 30 өдөр, 13 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
horoo

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим Хорооны Засаг дарга нарт 2017 оны 01 дүгээр  сарын 30-ны өдөр батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Ж.Чимидцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нарын  албаны хүмүүс оролцлоо. Дүүргийн 1, 2, 4, 5, 8, 9, 13, 17 дугаар Хорооны Засаг дарга нарыг батламжилж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх