Л.Пүрэвбаатар гэж нөхөр УБТЗ-ын даргаар ажиллах хугацаандаа Монгол-Оросын харилцааг самрахаа шахаж, нэрээ түүхэнд мөнхлөхөө дөхсөн. Монгол Улсынхаа хууль журмаас дээгүүр харж, том аашилдаг ийм этгээдүүдийг дахиж хариуцлагатай албанд томилохгүй байх хэрэгтэй юм. Гол нь энэ мэт нөхдүүдийн үйлдсэн балгууд он жил өнгөрсөн ч, сөрөг үр дагаварууд дагуулсаар байдаг. Түүний карьерын өсөлтийг гишүүн асан Г.Батхүүтэй холбосон мэдээллүүд олонтаа байдаг. Тиймдээ ч Л.Пүрэвбаатар дарга албаны мөнгийг хувьдаа зарцуулсан талаарх баримтууд дэлгэгдэж эхлэхэд ар түшиг болсон Г.Батхүү нь шалдан нүцгэн хүнийг л зүтгүүлчих юмаа гэх яриа гарч байв. Гол нь тэрбээр унаж байсан хувийн машинаа “УБТЗ” ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай мэдээлэл ч гарч л байлаа. Тэгэхээр хэн ч гэсэн тийм хувцасгүй амьтан ирсэн юм байх л гэж ойлгоно л доо.
Тэгвэл шалдан гэгдэж явсан тэрбээр 153 саяар лексус 570 маркийн машиныг иргэн Б.Энх-Амгалангаас авсан гэрээ баримтууд нь гарсан байдаг. 600 мянгаар гутал, 1.8 саяар хүрэм авчихаад ажлын хэрэгцээнд зориулж авсан гэх ухааны юм ярьдаг тэрбээр сүүлдээ том том зүйлд албаны мөнгийг зориулдаг болсныг мэдээллүүдээс харж болно.
Тэрбээр Г.Батхүүг 2004-2006 онд ЗТАЖ-ын сайдаар ажиллаж байхад УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан. Харин Г.Батхүү найзыгаа огцроход зэрэг огцорч байсан гэдэг юм билээ. Ер нь бол албаны мөнгөөр дураараа дургихыг хэн ч түүнд зөвшөөрөөгүй байлтай. Гэтэл дархан эрх эдэлж, даварсан нөхөр бол тэр. Төсвийн мөнгөөр УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар хэрхэн тансагласан талаарх мэдээллийг ил болгож, албан бичиг хүргүүлсэн ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Ц.Нанзаддорж “өөрийн хүсэлтээр” гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн нь Л.Пүрэвбаатарын ар том гэдгийг илтгэсэн хэрэг болж байв. Гэхдээ юманд хэмжээ хязгаар байх ёстой. Ийм увайгүй шуналтай этгээдийг дахин хариуцлагатай ажил руу зүглүүлэх хэрэггүй юм.
Ингээд Л.Пүрэвбаатарын худалдан авагчийн гэрээг хүргэж байна.







32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

arai chdee