Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 01-р сарын 31 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori211

-Аргын тооллын 1 сарын 31. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 4, шар морь, суудал төмөр, мэнгэ 7 улаан, шувуун хошуут-24 од, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:21-17:50.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(0140-0340), туулай(0540-0740), морь(1140-1340), бич(1540-1740), тахиа(1740-1940) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нялх хүүхдийн үс засуулахад баян ноён болох машид сайн. Гэвч хулгана, могой, морь жилтнээ цээртэй.
-Бар, нохой, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Модны үйл, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хэрүүл тэмцэлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх