Монголын сайтын холбооны анхны үүсгэн байгуулагчид болон тус холбооны гишүүнчлэлээс албан ёсоор татгалзсан бусад нэр бүхий сайтууд, АСК-Мэдээллийн сайтуудын клуб, ямар нэг холбоонд гишүүнчлэлгүй сайтууд нэгдэж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо” ТББ-ыг үүсгэн байгууллаа.
Монголын цахим хэвлэл мэдээллийн хөгжилд хувь нэмрээ оруулах, түүний ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах, вэб сайт эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, дэлхийн шилдэг технологи, орчин үеийн чиг хандлагыг гишүүдийнхээ үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг бидний өмнө тулгамдаад буй олон зорилго, зорилтууд энэхүү холбоо байгуулагдах гол шалтгаан болж, бид бүгдийг нэгтгэж байгаа билээ.
Түүнчлэн сайтууд дөрөвдэх засаглалын үүргээ гүйцэтгэж, нийгэм, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд уриалан дуудагч, чиглүүлэгч байх их үйлсэд үлгэрлэн ажиллахаар нэгдэж байна.
Ийнхүү Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо үүсгэн байгуулагдсантай холбоотойгоор Монголын сайтын холбооны зарим нэг удирдлагын зүгээс зүй бус авир гарч, өөрсдийн дотоод зөрчил, асуудлаа шийдэхийн оронд бусдын нэр хүндэд халдан нэгэнт гишүүнчлэлээс нь татгалзсанаа албан ёсоор мэдэгдчихээд байсан сайтуудыг хэзээ өнгөрсөн хойно нь өөрийн гишүүнээс хассан мэтээр зохиомол мэдээллийг санаатайгаар бэлтгэн түгээсэн ёс зүйгүй үйлдлийг гаргалаа. Тус ТББ нь энэ мэт үйлдлээрээ “гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах” анхны үндсэн үүргээ умартсан болохоо улам бүр харуулж, харин ч гишүүдээ “түлхэж” байгаад харамсаж байна.
Сайтын Нэгдсэн Холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах ба бидэнтэй ижил үйл ажиллагаа явуулдаг бусад холбоод, төрийн болон төрийн бус байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдтэй харилцан хүндэтгэлтэйгээр эв эеийг сахин тууштай, байнгын итгэлтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө бат зогсох болно.
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо
Bolod.mn
Uls.mn
Shuurhai.mn
Tsag.mn
Amjilt.com
Unen.mn
Control.mn
Inet.mn
Agshin.mn
Infomongol.mn
Tovchoo.mn
Assa.mn
Gereg.mn
Jirgee.mn
Info.mn
Top.mn
Tsenzurgui.mn
Zuv.mn
Ulsturch.mn
Tonshuul.mn
Arslan.mn
Mongolcomment.mn
Ubsonin.mn
Ontslokh.mn
Tur.mn
Fact.mn
Miss.mn
Chingis.mn
Khunnu.mn
Chuham.mn
New.mn
Niigem.mn
Ene.mn
Scandal.mn
Nutag.mn
Window.mn
Guur.mn
Newsday.mn
Newzar.mn
Goodnews.mn
Toimch.mn
Nambus.mn
Darkhannews.mn
Khongornutag.mn
Huvsgul.mn
Sodon.mn
Skyexpo.mn
Deed.mn
Umnugovinews.mn
Fbnews.mn
Anti.mn
Tumen.mn
Amuka.mn
Vipzar.mn
Vipzuuch.mn
Choibalsan.mn
Dursamj.mn
Arkhangai.mn
Erdenetmedee.mn
Dundgovi.mn
Erdenetkhot.mn
Emch.mn
Ord.mn
Likenews.mn
Edunews.mn
Topmedee.mn
Newsline.mn
Ask.mn
Chas.mn
Center.mn
Ontsgoi.mn
Ugenzar.mn
Surguuli.mn
Tsooshine.mn
Seree.mn
Zasgiinmedee.mn
Import.mn
Ebay.mn
Medeelel.mn
Niislelmedee.mn
Report.mn
ДЭМЖИГЧ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД
Глоб интернэшнл төв ТББ
АСК Мэдээллийн сайтуудын клуб ТББ
Шинэ үеийн залуу сэтгүүлчдийн холбоо ТББ
Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбоо ТББ
“Сэтгүүлч хөгжил” залуу сэтгүүлчдийн холбоо ТББ
Харилцаа, хамтын ажиллагааг дэмжигч сэтгүүлчдийн холбоо ТББ

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
