“Эрдэнэт” төдийгүй Дубайн “дээрэм”-ийг ярина

2017 оны 02-р сарын 03 өдөр, 16 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
260

УИХ-ын намрын чуулган долоо хоногийн дараа өндөрлөнө.  Шинэ парламентын анхны чуулганы хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь өмнөх Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн 49 хувийг хууль бусаар худалдсан хэрэг. Үйлдвэрийн хувьчлалыг шалгах УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт яг одоо Байнгын хорооны түвшинд хэлэлцэгдэж байна. Асуудлыг УИХ намрын чуулган завсарлахаас өмнө шийдэж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. “Эрдэнэт”-ийн ОХУ-ын мэдлийн 49 хувийг хууль бусаар наймаалсан нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гардан зохион байгуулсан ажил гэдгийг Ажлын хэсгийн дүгнэлт харуулж буй. Мөн Хөдөө аж ахуйн салбарыг самарсан Р.Бурмаа, Бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан Н.Батбаяр зэрэг олон экс сайд нарын зохимлоор бий болгосон эдийн засгийн хямралын горыг монголчууд амсаж яваа. Юутай ч “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилсан, худалдсантай холбоотой асуудлыг УИХ дахь МАН-ын гишүүд олон талаас нь авч хэлэлцэж байгаа дүр зураг харагдаж байна. Энэ нь нэг шийднэ гэснээ зөв буруу байхыг үл тоон муйхарлан зүтгэж, сөрөг хүчний байр суурьгүйгээр шийдэж байсан Арчилсан намын засаглалаас ялгаатай харагдуулж байгаа юм. Өчигдөр хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Хууль зөрчсөн нь тамтаггүй, идсэн уусан нь тодорхой байгаа. Манай нам хувьчлалыг ингэж хийгээд, Ардчилсан намынхан УИХ-д 65 суудал аваад гараад ирсэн бол энэ шорон дүүрсэн. Хорих 461, Ганц худаг хүн нь багтахаа байчихсан. Эд нар шалгасаар их цаг алдсан, долоон сар болсон. 49 хувийг авсан нөхдүүдийг хар. ТУЗ-ийн хурал хийлгэдэггүй, өөрсдөө гол суудлыг аваад суучихсан. Нэгдүгээр орлогчоо авчихсан, Х.Бадамсүрэнд мэдэж байгаа юм байна уу. ТУЗ-ийн хурлаа хийлгэдэггүй. Ажлын хэсэг боломжийн ажиллаж, энэ дүгнэлтийг оруулаад ирлээ, зогсож болохгүй. “Я” болгоод дуусгах ёстой. Хугацаа их бага үлдлээ. Ирэх баасан гаригт УИХ завсарлана. Тийм учраас яаралтай УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй. Гэмт хэргийн шинжтэй, хууль зөрчсөн гэж үзэж байгааг хууль хяналтын байгууллагаар шахах хэрэгтэй. Засгийн газраас хууль хяналтын байгууллагад хандаад шалгуулахаар асуудал оруулахаар Нийслэлийн прокрорын байгууллага 49 хувьтай холбоотой асуудлыг хэлэлцээд гэмт хэргийн шинжтэй юм байхгүй байна гэж үзээд хаасан юм уу даа. Цаасыг уншаад байхаар талууд гэдэг нь Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар байна гэж байгаа. Өөрчлөлт оруулах юм бол хоёр Засгийн газар ярина. Гэтэл ОХУ-ын Засгийн газраас ямар ч шийдвэр байхгүй. Хэрвээ хувьчилахаар бол зургаан сарын өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ, гэтэл Монголын Засгийн газар 12 цагийн дотор шийдсэн. Хэрвээ ийм асуудлыг УИХ шийдэж чадахгүй юм бол УИХ гэж байгаад яадаг юм, ард түмнийг төлөөлж байна гэж суугаад яадаг юм” гэж хэлсэн юм. Энэ өдөр Ө.Энхтүвшингээс гадна УИХ-ын олон гишүүн байр сууриа илэрхийлсэнийг нэгтгэн хүргэе.

Х.Болорчулуун: Бид “Эрдэнэт” төдийгүй Дубайн “дээрэм”-ийг цаашид нарийн ярина

Ө.Энхтүвшин: Ардчилсан намынхан УИХ-д 65 суудал аваад гараад ирсэн бол энэ шорон дүүрсэн

Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” дээр Засгийн газар нь хууль зөрчсөн гэж харж байгаа

Л.Оюун-Эрдэнэ: Ажлын хэсэг цаашид ямар арга хэмжээ авах юм бэ?

Л.Элдэв-Очир: “Тээр жилийн зуднаар ганц саалийн үнээгээ алаад идчихсэнээс хойш өөдөлсөнгүй дээ гээд хэдэн жилийн дараа яриад сууж байх вий

Ц.Даваасүрэн: “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд шилжүүлснээс хойш татвар ямар хэмжээгээр буурсан бэ?

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: “Эрдэнэт” үйлдвэр 2013 онд 182 тэрбум, 2014 онд 233 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан

Т.Аюурсайхан: Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд 500 тэрбум төгрөгийг хэвлэж өгсөн…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Улс тор судлаач.
     (150.129.14.***)
    2017/02/03 22:38

    Ч.Сайханбилэг нь Еронхий сайд байхдаа Еронхийлогч Ц.Элбэгдоржид УНЭНЧ ХУН БОЛОХЫН ТУЛД “Мотор нь газраас 50 см зайд байдаг, буух талбай их голдог, том онгоцыг Еронхийлогч Ц.Элбэгдоржийн нутаг Ховдод буулгах буруу шийдвэр гаргаснаас болж мотор руу нь шороо орж, бараг дэлбэрэх шахсан юм. Дараа нь тосвоос их хэмжээний монго гаргаж, мотор худалдан авч, их зардлаар зооворлон Монголд авч ирж, олон мэргэжилтэн ашиглаж онгоцоо засварласан юм. Улс орны эдийн засаг хундэрсэн уед МАШ ИХ ХЭМЖЭЭНИЙ УРГУЙ ЗАРДАЛ ГАРГАСАН ЮМ. Одоо энэ зардлыг нь оороор нь толуулэх естой л доо. Ч.Сайханбилэг гэдэг нохор нь Татварын хуулийн дагуу “ТУЦ ажиллуулж байгаа хунээс ч татвар авдаг байхад Оюу толгой компанийн уйл ажиллагаа явуулснаас хойших хугацааны бух татвар болох 2 тэрбум долларийн татварын орийг чолоолсон юм. Энэ 2 тэрбум долларь нь манай суулийн хэдэн жилд хийсэн бутээн байгуулалтийн ажлын санхуужилт болсон Чингэс бондын 1.5 тэрбум доллариас даруй их монго шуу дээ. Ч.Сайханбилэг нь засгийн газрын гишуудээсээ нууцаар Дубайд очиж Монголын талд ашиггуйгээр Оюу толгойн гэрээнд нэмэлт оорчлолт оруулж, Оюу тоглойн ордын лиценцээ гадны банкны барьцаанд тавьж байгаад, гадны компинид маш их хэмжээний зээл авч огсон шуу дээ. Хэрэв авсан зээлээ Оюу толгой компани нь гадны банкуудад толж чадахгуй болчихвол манай Оюу толгойн орд маань гадны банкны барьцаанд, гадны хуний мэдэлд очино гэсэн уг шуу дээ. Ч.Сайханбилэг нь Ц.Элбэгдоржтой хамтарч Эрдэнэтийн 49 хувийг хууль зорчиж, хувийн компаниар дамжуулж хувьдаа авсан шуу дээ. Ч.Сайханбилэг нь “Чи яагаад хууль зорчоод Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан юм бэ? гэж сэтгуулч асуухад БИ ДООЖООГУЙ ЕРОНХИЙ САЙД БОЛЖ ХАРАГДАХГУЙН ТУЛД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ АВСАН ЮМ ГЭЖ ХЭЛЖ БАЙХ ВЭ ДЭЭ. Ч.Сайханбилэг нь ийм л БОЛОВСРООГУЙ, ТЭНЭГ ТОЛГОЙ ШУУ ДЭЭ. Эрдэнэтийн 49 хувийг торийн мэдэлд авах эсэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу УИХ-аар ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ АСУУДАЛ ЯРИГДААД ЭХЛЭХЭЭР Ч.Сайханбилэг маань МАН-ын КОММУНИСТУУД нь ХУВИЙН ОМЧИЙГ НИЙГЭМЧЛЭХ ГЭЖ БАЙНА гэж УЛС ТОРЖУУЛЖ УЗДЭГ БАЙНА ШУУ. Одоо энэ нохрийг “баривчлан саатуулж л эдгээр хийсэн хэргийнх нь унэн зовийг нь тогтоохоос оор арга байхгуй юм байна л даа”.

    (0) (0)