Өнгөрөгч оны зургаадугаар сард УИХ-ын сонгууль болж улстөрийн ууган хүчин үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш даруй найман сарын нүүр үзэж бараг нэг жилийн ойндоо хүрэх гэж байна. УИХ-д 65 суудал авсан нам зүй ёсоор Засгийн газраа эмхлэн байгуулж, бусад холбогдох агентлаг газар, Төрийн өмчит компани, сургуулийн удирдлагууд ч жигдэрсэн байх ёстой.
Гэтэл зарим газар, хэлтэс, сургуулийн удирдлагууд ч бодлого ёсоор томилогдоогүй байгаа нь МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, бусад ажилд чөдөр тушаа болж байгааг хаа хаанаа ярих болжээ. Үүнээс илүүтэй итгэл үнэмшлээ өгч өнөөгийн төрийг бүрдүүлсэн түмний хүслээс хол байгаад сэтгэл дундуур байна. Бид ардчилсан зарчмаар сонгууль өгөөд 25 жилийн нүүр үзэж, сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан улстөрийн хүчин төрийн эрхийг барьж, улс орны бодлогыг барьж ирсэн түүхтэй. Энэ нь зөвхөн манай улсад ч байдаг зүйл биш дэлхийн ардчилсан системтэй бүхий л улс оронд ижил тэгш үйлчилдэг зарчим юм.
Нэг жишээ дурдахад төрийн өмчид байдаг ганцхан хэвлэл мэдээллийн байгууллага бол МҮОНРТ. Гэтэл энэ их айлын удирдлагыг жинхлэн шийдэлгүй хичнээн удав. Уг айлын ерөнхий захирлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн ажилласаар өдийтэй золгосон нь олны гайхширлыг бараад байсан юм.
Өнөөдөр гэхэд л МУИС, МУБИС, СУИС, АШУҮИС гээд олон сургуулийн захирлыг томилоогүй байх жишээтэй. Заавал солих холих тухайд бол биш. Эдгээр төрийн өмчит сургуулиудын захирал нь АН-ыг эрх барьж байх үед тэдний мөрийн хөтөлбөр нэрийн дор тэдэнд үйлчилж байсан захирлууд байгаад л хамаг учир оршино. Ерөөсөө л ялалт байгуулсан нам итгэл үнэмшлээрээ нэгдсэн намынхаа гишүүдийг тохирох албан тушаалд нь томилсоор ирсэн түүхтэй.
Саяхан БСШУС-ын сайдын зүгээс зарим сургуулиудын захирлуудыг дуудаж ажлаа өгөхөд бэлтгэлээ хийх талаар мэдэгдсэн тухай мэдээлэл гарчээ. Гэтэл энэхүү мэдээлэлтэй дөрөө харшуулан АШУҮИС-ийн захирал ахмад багш, дэд захирлуудаа цахим ертөнцөд мэдэгдэл гарган эсэргүүцэл гаргахыг шаардаж, албадан гарын үсэг зуруулсан тухай хамт олон нь гайхширан, аргаа баран ярьж байна. Урд нь баахан хүмүүсийг албадан гарын үсэг зуруулж Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, БСШУС-ын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын Газар зэрэгт хаяглан явуулж түүнийхээ хувийг нь цахимаар тараасныг хэн хүнгүй уншиж дооглож л байсан. “Энэ долоо хоногт бүх ажилчдынхаа хурлыг хийнэ гэж зарласан, өөрийгөө дэмжсэн бичигт гарын үсэг зур гэж албадан, айлган сүрдүүлэх байх гэхээс яс хавтайж байна, яанаа” гэж багш ажилчид нь ярьж байна. Ийм байж болох юм уу? Авч болсон юм өгч болохгүй юу болоод байгаа юм бол? “Өгчихөөр үхчих гээд байгаа юм болов уу” ч гэж хамт олон нь ярих боллоо. Энэ бол төрийн алба, тэндээс гарч байгаа шийдвэр. Тус сургуулийн багш ажилчид зөвхөн ажлаа хийж, ирээдүйд сайн боловсон хүчин бэлдэх ёстойгоос бус хэн нэгэн суудалд дуртай нөхрийг хаацайлах учиргүй. Тэд хувийн хэвшлийн ямар нэгэн байгууллагад ажиллаагүй. Төрийн өмчит сургуулийн багш ажилчид гэдгээ санах учиртай. Өнөөдөр юу юуны духанд хүрэлгүй, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэх, суудалд шигдсэн нэг хүний төлөө хашиж буй ажил үүргээ мартах хандлага газар авсны нэгээхэн жишээ нь АШУҮИС-ийн багш ажилчдаас гаргасан мэдэгдэл. Тэр тусмаа эрүүл мэндийн чиглэлд боловсон хүчин бэлдэж байгаа сургууль ийм байх нь зүйд нийцэх үү. Төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтай хүмүүс түмнийхээ саналаар бий болсон төрийнхөө бодлого шийдвэрийг ийнхүү эсэргүүцэн зогсоог аль ч талаас нь шүүмжилж болно. Миний хувьд АШУҮИС-д ажиллаж байгаа багш ажилчдыг төртэй гэрээ хийж, төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх үүрэгтэй, дээд зэргийн ёс зүйтэй байх ёстой хүмүүс гэж боддог. Эсвэл хаацайлж байгаа захирлынхаа нөлөөнд багтаад ажлын бараа харсан нөхөд байдаг хэрэг үү. Тийм биш л юм бол тэнд үүрэг хариуцлагаа мэддэг, хэн нэгний даган баясагч биш, тангараг өргөсөн хүмүүс ажиллаж байх учиртай.
Ирээдүйн эрүүл мэндийн манаанд зогсох боловсон хүчинд барилгачин, жүжигчин эсвэл улстөрчид хичээл заадаггүй байх гэж бодож байна. Тэгэхээр өргөсөн тангараг, төр түмэн, уг сургуулийнхаа мөн чанарыг ядаж ойлгодог байх учиртай. Хэн нэгэн суудалд шигдсэн нөхрийн талд орж хуйлраад байх сургууль бол биш юм. Цаана чинь түмний хүслээр бий болсон төр бодлогоо хэрэгжүүлж шийдвэрээ гаргаж байгааг ч ойлгох хэрэгтэй. Төр түмэндээ өргөсөн тангарагаа санахад илүүдэх юун. Нөгөө талаар төрийн эрх барьж байгаа улстөрийн хүчин ч энэ мэт гацаатай асуудлыг яаралтай шийдэх нь зөв. Ужигарсан, дүлэгнэсэн удааширалтай байдал нь өнөөдрийн нийгэмд яагаад ч тохирохгүй. Сонгуулийн үр дүнд бий болсон төрийн бодлого шийдвэр удааширалтай, харзанасан, цаг хугацаа алдсан назгай байдлыг ард олон ч шүүмжлэх болсон.
Нэгэнт л ард түмний үнэмлэхүй санал авсан төрийн шийдвэр ард түмний хүсэл сэтгэлд нийцсэн, тууштай зоримог байх ёстойг сануулаад эхэлсэн. Хоёр зуу гаруй мянган гишүүний итгэл үнэмшлээр оршин тогтнож байгаа МАН-ыг иргэд итгэл үнэмшлээрээ сонгосон. Олон жилийнхээ амьдрал итгэл үнэмшлийг энэ намд зориулсан хүмүүс өндөр итгэлийнхээ ач тусыг хэрхэн яаж хүртэж байгаа тухай ч гишүүд дэмжигчид хөндөн ярих болов. Ямартай ч ялсан нь ялсан шиг, ялагдсан нь ялагдсан шиг бай. Ямар өмчлөөд өгчихсөн биш, өгч авч сурах хэрэгтэй алба гэдгийг сануулах хэрэг бүхий л салбарт байна. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг үг ч бий.
Б.Анар

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
