Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар томилогдсон Р.Оюун-Эрдэнийг танилцуулав. Үүний дараа өмнөх шуурхайгаар дүүргийн Засаг даргын 7 чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд танилцууллаа. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2017 оны “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” А/04-А/19 дүгээр хамтарсан тушаал/захирамж, “Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох тухай” А/18 дугаар захирамж, “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар захирамж гарсан. Энэ дагуу дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/12 дугаар “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гарч, Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны хуралдаж дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад болон дэргэдэх хэлтэс албадын Агаарын бохирдлыг бууруулах ажлын төлөвлөгөөнд оруулах саналыг авч, нэгтгэн нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн. Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэх ажлыг зохион байгуулахад шаардлагатай судалгаануудыг гаргаад байна. Амьсгалын замын цочмог халдвар, Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх, бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах үүрэг даалгаврын хүрээнд Сүхбаатар Эрүүл мэндийн төв 3 чиглэлээр 17, Нэгдсэн эмнэлэг 11 ажил төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, байгаль орчны бохирдлын татвар, замын хураамж зэргийг эхний 2 улиралд багтаан төвлөрүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 сарын 05 өдрийн А/09 тоот захирамж, дүүргийн Засаг даргын 2017 оны 01 сарын 12 өдрийн А/10 захирамжийн дагуу албан татвар, төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллаж байна. Эхний нэгдүгээр сарын байдлаар
• АТБӨЯХАТ-т 314.122.926.25
• Зам ашигласны төлбөрт 98.788.612
• Агаар бохирдуулсны төлбөрт 9.569.355 сая төгрөгийг тус тус төвлөрүүлээд байна” гэв.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1895 дуудлага, мэдээлэл иржээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 19.47 хувиар өссөн бөгөөд их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхуурууллаа. Дүүргийн Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гал түймрийн 11 дуудлага иржээ. Үүний 7 нь байшин, бусад 4 гал түймэр гарсныг Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги 5, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги 6 удаагийн дуудлагаар тус тус гарч ажиллаж унтраасан байна. Дүүргийн хэмжээнд 2017 онд гарсан гал түймрийн 30 дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 удаагийн дуудлагаар буюу 16.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллэв. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцнуудын лифтний судалгааг гарган ашиглалтын хугацаа, аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах, нийтийн эзэмшлийн гудамж талбайд үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг энэ сардаа багтаан нүүлгэн шилжүүлэх, шөнийн цагаар ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй байршуулж байгааг зогсоож холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
