Монголчуудын оршихуйн соёлын нэн үнэт өв бол “Угийн бичиг” буюу өөрийн гэр бүлийн түүхээ, үеэс үед, үр хүүхэддээ өвлүүлэн ухааруулж ирсэн заншил билээ.
Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын ураг уламжлалын холбоо хамтран Үндэсний анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Гэгдэл болон Монголын ураг удам уламжлын талаар судалдаг эрдэмтэн, судлаачид оролцож угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, хөтлөх аргачлалын талаар мэдээлэл өглөө.
Угийн бичиг гэдэг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам угсааны бичиг юм. Өнөөдрийн байдлаар манай Улсад угийн бичиг хөтөлдөг 700 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ дотор 41 үеэ мэддэг хүн ч байна.
Монголын ураг удам уламжлын холбоо нь өнөөдрийн байдлаар 21 аймат үйл ажиллагаагаа явуулж, салбар зөвлөлөө байгуулсан бөгөөд ард иргэд, залуу хойч үедээ угийн бичиг хөтлөх ач холбогдол, арга зүйг сургахын зэрэгцээ үүнийг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна.
Үндэсний хэмжээний анхдугаар зөвлөгөөний үеэр Орхон аймгийн Ураг удам уламжлалын холбооны тэргүүн, гавьяат эдийн засаг Ч.Тогооч өөрийн угийн бичиг хөтөлж буй туршлагаасаа хуваалцлаа. Тэрбээр долоон үеийн угийн бичгээ бичиж үр хүүхэд, ахан дүүстээ өгсөн бөгөөд угийн бичиг хөтлөх нь удам угсаагаа цэвэр ариун байлгах, цус ойртох, монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлнэ хэмээн онцоллоо.



Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
