“Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ” гэдэг. Тэгвэл цахим ертөнцөд олныг шуугиулаад амжсан жолооч Т.Даваасүрэн агсны амьд ахуйдаа зорьсон зорилт, хүссэн хүсэл нь он цагийн хэлхээн дор, олон хүмүүсийн зүтгэл дундаас биелэлээ олсоор байгаа билээ. Оны өмнө гэхэд л “Шинэ Толгойт” төслийн хамт олны зүгээс ар гэрт нь хоёр өрөө байр өгч байсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн онцгойлон өөрийн эзэмшиж чадаагүй мэргэжлээ охиндоо өвлүүлэх хүсэл нь том охин Д.Энхжинг “Сайн аав” киноны гол дүрд хөтлөсөн бол өчигдөрхөн гэхэд л түүний гэр бүл хэсэгхэн хугацаанд ч болтугай аавтайгаа уулзсан мэт халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байлаа.
.jpg)
Тодруулбал, Улаанбаатар такси компани нь Даваасүрэн агсны гэр бүлд өөрийнх нь хөлөглөж байсан 1224УНМ улсын дугаартай автомашиныг 14.00 цагийн үед гардуулан өгсөн билээ. Үүгээр ч зогсохгүй тус компаний такси баазын машинууд цуваа үүсгэн хүндэтгэл үзүүллээ.
.jpg)
.jpg)
.jpg)
Энэ үед бид Улаанбаатар такси компаний гүйцэтгэх захирал Б.Алтангадастай уулзаж амжсан юм.
.jpg)
Тэрээр хэлэхдээ: “Т.Даваасүрэн агсан маань манайд 3 жил ажиллахдаа машинаа хувьдаа авсан байсан хэдий ч өөрийн гэсэн бизнес эхлүүлэхээр 9 сая төгрөгийн зээлийг машинаа барьцаа болгон үлдээснийг өнөөдөр бид зээлийг нь чөлөөлж гэр бүлд нь тус машиныг дурсгаж байгаадаа таатай байна” хэмээсэн юм аа.
.jpg)
Ингээд та бүхэн манай бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Сайн аав” киног үзэхийг хүсвэл Хүннү молл, Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудаар зочлоорой.
О.Куланда
.jpg)
.jpg)
.jpg)

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Сайн аавын буян охин минь хүүхдүүдээ сайн хүн болгож итгэл дааж амьдраарай аз жаргал эрүүл энхийг хүсьесайн бүсгүй буянтай аав
sain hani asin aawiin buyn zaya ta nariig vrgelj iweej, bgaad mash ih bayrtai bn, huurhun hvvhdvvd ni az jargal ervvl enh sainniig hvsi