Хариуцсан салбарынхаа нэр сүрийг өндөрт өргөхийн оронд, өөрийнхөө халаасыг түнтийлгэхэд хамаг анхаарлаа чиглүүлээд зогсохгүй, Монгол-Орос хоёр орны харилцаанд хүртэл сэв суулгахаа шахсан этгээд бол УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар юм. Монгол Улсын хууль журмаас дээгүүр харж, том аашилсан түүнийг дахиж л төмөр замын салбарт ойртуулах хэрэггүй шүү гэж энэ салбарын учир мэдэх хүмүүс шулуухан хэлж байгааг энд тодотгоё. Хэрэв тэр үнэхээр л төмөр замын салбар хийгээд тэнд ажиллагсдын төлөө сэтгэл зүрх гаргаж ажилласан бол юу гэж ингэтлээ салбартаа адлагдах билээ. Гол нь тэрбээр УБТЗ-ын даргаар ажиллах хугацаандаа өөртөө болон өөрийнхөө тойрон хүрээлэгчдэд ашигтай үйлдлүүд олныг хийжээ. Тэдгээр үйлдлүүдийнх нь нэгийг өнөөдөр өгүүлэх болно.
ТББ-д найр тавьсан ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ!

УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо нар 2015 оны 4 дүгээр сарын 2-нд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байгаа юм. Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хугацаагүй үйлчилнэ гэх заалттай гэрээнийхээ зорилгыг бол их л томоор харцгаажээ. Тодруулбал, Монгол Улсын төмөр замын салбарт төрөөс баримтлаж байгаа бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд санал зөвлөмж өгөх.Төмөр замын салбарт мөрдөгдөх хууль эрхзүйн баримт бичгийг боловсруулах, санал оруулах, хэрэгжүүлэх, үйл явцад манлайлан оролцох. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх, мэргэжлийн гадаад дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, Нэгдсэн холбооны талаарх асуудлыг шийдвэрлэхэд гишүүн байгууллагуудыг өргөнөөр оролцуулж, төмөр замын мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж мэргэшүүлэх, боловсролыг дээшлүүлэхэд оролцох. Төмөр замын суурь бүтэц барьж байгуулах, ашиглах, хөдлөх бүрэлдхүүний ашиглалт засвар үйлчилгээ, гүйлтийн норм хугацаа, Эрчим хүч, ус хангамж, засвар үйлчилгээ, депогийн техник аюулгүйн нөхцөл, байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйлд мэргэжлийн үнэлэлт дүгнэлт гаргах, шинжилгээ судалгаа хийх ажиллагаанд талуудын хооронд харилцааг зохицуулахад оршино хэмээн гэрээний зорилгоо тодорхойлжээ.

Зорилго нь яахав ийм байдаг юм байж. Тэгвэл гэрээ байгуулаад хоёр жил өнгөрч байхад талуудын хамтын ажиллагааны хүрээнд зорилго нь биеллээ олж, бодит ажил хэрэг болсон юм байхгүй. Харин Ч.Сүрэнхорлоо гэх Ерөнхийлөгчтэй “Монголын төмөр замын нэгдсэн холбоо” нь сар бүр УБТЗ-аас 3.500.000 төгрөгийг тогтмол шилжүүлж авч, байр болон шаардагдах бичиг баримт бусад эд хангамжаар хангагдаж байгаа юм. Тэгэхээр гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийн өдрийг хүртэл нийтдээ 22 сарын турш сар бүр 3.500.000 мянган төгрөгийг шилжүүлж авсан гэхээр нийт дүн нь 77 сая төгрөг болж байгаа юм.
Тэгэхээр экс дарга Л.Пүрэвбаатарын зөвшөөрлөөр энэ мөнгө Ч.Сүрэнхорлоо гэж хүний ТББ руу шилжжээ. Тэдний хамтран ажиллах гэрээнд анхаарал татсан олон заалтууд байгаа юм.
Гэрээг байгуулсан А тал гэдэг нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, Б тал гэдэг нь Монголын төмөр замын нэгдсэн холбоо ТББ юм.
Тэгвэл гэрээнд: -А тал нь Б талд сар бүр 3.500.000 төгрөгийг тогтмол шилжүүлж байр болон шаардагдах бичиг баримт бусад эд хангамжаар хангана.
-Б талаас А талд цаг хугацаандаа төлбөр тоооцоогоо хийх бусад шаардагдсан хангалтыг шаардах эрхтэй.
-Хоёр талын төлөөллүүд нь техник арга зүйн эрх бүхий тушаалтнаар дамжуулан хамтын ажиллагааны үйл ажиллагааг зохицуулж ажиллана.
-А тал нь бусад адил төстэй ТББ-тай хамтын гэрээ хэлэлцээ хийх тохиолдолд Б талтай зөвшилцсөний дүнд бусад мэргэжлийн холбоо эвслүүд нь А талд нэгдэн орсноор энэхүү гэрээнд хамрагдана.
-Энэхүү гэрээ нь А ба Б талуудын аль нэг нь хууль эрхийн дагуу татан буугдсан эсвэл дампуурлаа зарласнаас бусад тохиолдолд байгуулагдсан өдрөөс эхлэн хугацаагүй хүчин төгөлдөр үйлчилнэ.
-Гэрээнээс татгалзах замаар хоёр тал хамтын үйл ажиллагаанд хохирол учруулж болохгүй гэхчлэн заажээ.


Тэгэхээр эдгээр заалтаас харахад Монголын төмөр замын нэгдсэн холбоо гэдэг ТББ нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дээр нь гараад суучихжээ. Ямар ч том эрх мэдэлтэй юм. Сар бүр мөнгө шилжүүл гээд шаардаад сууж байдаг. Л.Пүрэвбаатар дарга л энэ бүх боломжийг Ч.Сүрэнхорлоогийн удирддаг ТББ-д олгосноос энэ бүхэн үүдэж байгаа хэрэг л дээ.
Гол нь тэдний түншлэлийг харуулсан дахиад нэг гэрээний талаарх мэдээлэл бий. Дараагийн цувралд нийтлэх болно.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
