Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын чиглэлээр жил бүр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус эрдэм шинжилгээний бага хурлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхим хамтран “Хүүхэд ба Шийдэл” нэрийн дор маргааш буюу 2017. 02. 08-нд зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр нийт хүн амын 1 сая гаруй нь буюу 35,8 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Ийнхүү хүн амын зонхилох хувийг эзэлж буй хүүхэд судлалыг нарийвчлан хөгжүүлж, салбар салбарын шинжлэх ухаануудын зааг дээр асуудал, шийдлийг тодорхойлох нь чухал болоод байна.
Тэр ч утгаараа энэ жилийн “ Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал Монгол хүүхэд судлал, даяаршлын үе дэх Монгол хүүхэд, хүүхдийн байгууллагын менежмент, хүн амын төвлөрөл-хүүхэд сэдвээр агуулгаа баяжуулсан байна.
Эрдэм шинжилгээний бага хуралд төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш, оюутнуудын 70 гаруй бүтээл ирснээс маргааш болох хуралд “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба орчин цаг”, “ Асрамжийн төвийн хүүхдийн нийгэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх нь”, “ Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн талаарх ойлголт хандлагыг судалсан нь”, “Ахлах ангийн сурагчдын хөгжил, төлөвшилд интернэт хэрхэн нөлөөлж буйг судлах нь” зэрэг өнөөдрийн нийгэмд тулгамдсан олон чухал асуудлыг хөндсөн илтгэлүүд тавигдах нь.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
