Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ордыг жижиглэн хувааж, хулгайлж, дээрэмдсэн үзэгдэл өнгөрсөн 20 жил ердийн үзэгдэл болжээ. Үүний нэгээхэн хэсгийг танд сийрүүлье.
Монгол газар шороон дээр хүн амьдраад олон зуун мянган жил болсон гэх. Энэ хугацаанд доошоо газар шороогоо дэлхийн цөм, дээшээ тэнгэр огторгуйгаа нар сарын явдалтай нь таньчихсан. Аргал түүсэн эмгэн, малд явсан өвгөн, хурганд явсан хүү, усанд явсан охин газар шороогоо дэндүү мэдэрнэ, танина. Тиймдээ ч оюут толгой, таван толгой, эрдэнэт гээд нэрлэчихсэн байх юм. Харин Орос ах нар өнгөрсөн зууны дунд үеэс шидэт дуран, хатгадаг төмрөөр шинжлээд судлаад, бичээд өгчихсөн нь яам тамгын газарт үлджээ. Бал дарга хөөрхий барьц алдаж бүгдийг нь ухаад цөлмүүлчихсэнгүй, эрдэнэт гэх мэт даацтай хэдхээн уурхайгаа олборлоод яваад ирсэн. Шинэ зууны босгон дээр шинэ хуулиа мөрдөөд, газар дэлхийгээ төнгөхийг төнхөж, ухахыг нь ухаж эхлэв. 1998-2002 онд эх оронч, хичээнгүй түшээд Зориг, Дашбалбар, Отгонбилэг, Энэбиш, Зэнээ нарыгаа нартаас явуулж эх орноо, газар нутгаа гэсэн хүнгүй болсон тул ухаж, сэндийлэх нь шуудраад явчихав.
2004 онд хамтарсан засгийн үед Лу.Болд Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар /АМГТХЭГ/-н даргаар томилогдсон ба ашиг сохирхлын тэнцлийг 2 намд тэнцүүлэх үүрэг ноогдсон нь мэдээж юм. 2006.01 сард Элбэгдоржийн ЗГ ээлжээ өгч, ЕС М.Энхболд, ЗГХЭГДаргаар хожимоо оффшорчин гэх болсон Сү.Батболд нар ажиллаж эхэлсэн ба сарын дараа 2006.02 сард УИХГ Батж.Батбаяр Талст маргад ХХК-аараа Бүрэнхааны фосфоритын ордод ашиглалтын лиценз авчээ. Ингэхдээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй байхад хууль зөрчин авсан талаар шүүх дээр маргаан өрнөж хүчингүй болгуулаад байсан ч хожим гэнэт үнэлгээ хийлгүүлсэн байжээ хэмээн цаас үзүүлэн лицензээ сэргээлгэсэн байна. 2006.03 сард Эх орон газар шорооныхоо төлөө цогтой тэмцэгч, Хөвсгөл аймгаас сонгогдсон, Миний монголын газар шороо хөдөлгөөний удирдагч, эх орноо гэж зоригтой дуугардаг байсан сүүлчийн элч О.Энхсайхан тэнгэрийн орон руу яваад өгөв. 2007.02 сард Бүрэнхааны фосфоритын орд, Могойн голын ордыг стратегийн ордод УИХ оруулав. Гэвч 2007.08 сард өнөөх Батж Батбаяр нэгэнт нөөцийг нь өнгөрсөн зуунд оросуудын тогтоосон фосфоритын ордод, хориглосон заалтыг зөрчин хайгуулын лиценз авчихав. 2007.12 сард нөгөөх стратегийн орд Могойн голын нүүрсний ордоос УИХГ Бадамдамдингинй хүү Баттүвшингийн Хургатай Хайрхан гэдэг компанид мөн л улсын хөрөнгөөр хайгуул хийгээд тогтоочихсон ордод хайгуул хийхийг хориглосон заалтыг зөрчин, орон нутгийн Могойн гол ХК-ний ашиглалтын талбайтай давхцуулан, аймаг орон нутгийн эсэргүйцлийг үл тоон хайгуулын зөвшөөрлүүдийг олгочихов. 2008.05 сард сонгуулиас өмнөхөн Батж.Батжаргал өмнөх онд хууль зөрчин авсан фосфоритын хайгуулын лицензээ сонгон шалгаруулалтгүйгээр ашиглалтын лиценз болгож хууль бусаар авав. Энэ үед ЕС-р оффшорчин гэгдэх С.Баяр байсан ба тусгай зөвшөөрөл дээр АМГТХЭГ-ын дарга асан Лу.Болд, УИХ-ын гишүүн Л.Гүндалайн төрсөн дүү Хөвсгөл аймгийн ЗДТГ-н дарга Л.Дэлгэрдалай нар гарын үсэг зуржээ.
2008.09 сард хамтарсан засаг байгуулагдаж манай баатрууд Лу.Болд, Сү.Батболд нар ЗГ-т оржээ. Сайд Л.Болд ч сурсан зангаараа найз Батж.Батбаяртайгаа нийлж БХЯам, ГХЯамны тендерүүдийг бужигнуулаад авсан түүхтэй. Харин С.Баяр маань нутгийн дүүгээ татаж 2009.2 сард Д.Батхуягийг АМГазрын даргаар томилсон бөгөөд Оюу толгойн гэрээний дараа С.Баяр халаагаа Сү.Батболдод шилжүүлчихэв.
2009-2010 онд Ерөнхийлөгч Элбэгдорж, АМГТХЭГ-н дарга Д.Батхуяг нар замбараагүй гэх ашигт малтмалын лицензтэй дайн зарлаж, зогсоохыг нь зогсоож, энх тайвныг тогтоож олгохыг нь олгов. Харин энэ шуурганд но-той олгогдсон Бадамдамдингийн Баттүвшингийн Могойн голын, Батж.Батжаргалын Бүрэнхааны фосфоритын ордын лицензүүд тэсч үлдсэн нь гайхалтай бөгөөд харин ч бүүр 2010.08 сард мань Батбаяр лицензүүдээ сунгачихсан байх юм. 2012 оны эхэнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Л.Мөнхбаатар, Д.Батхуяг нар сонгуульд өрсөлдөхөөр болж ажлаа өгч ЕС С.Батболдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Мөн Хөвсгөлөөс лиценз эзэмшигч ардчиллын партизан Бадамдамдингийн хүү Баттүвшин, Батбаярын хүү Батбилэг нар нас өндөр эцгүүдээ угсаа залгаж улс төрд лиценз эзэмшихээр нэр дэвшицгээсэн ч гарч чадсангүй. Хөвсгөл нутгийн дүү нар Д.Батхуяг сонгуулиас өмнөхөн аавын хаалга татав. Ийнхүү 2012.06.28-ны сонгуульд нам нь ялагдсан С.Батболд “цаг хугацааны хайч”-нд орж сонгуулиас ажлын 3 хоногийн дараа, улсын баяраас 3 хоногийн өмнө 2012.07.04-нд Төмөр замын бодлогод тусгагдаагүй чиглэлд буюу Хөвсгөл рүү төмөр зам тавих шийдвэрийг гаргачихав. Энэ нь мэдээж фосфорит, могойн гол, бусад ордуудын л сонирхол.
2012.08.09-нд шинэ засаг байгуулагдсан ба Могойн голын орд буюу нэрийг сольсон Овоотын ордын лицензийг ашиглалтын болгож, төмөр зам, уурхайнуудтай холбоотой үйл ажиллагааг цуцлалгүй үргэлжлүүлэв. 2015.03.23-нд ЕС Сайханбилэг уг төмөр замын төслийн концессын жагсаалтын “Уралдаант шалгаруулалт явуулах” гэснийг “Шууд гэрээ байгуулах” гэж хууль зөрчин өөрчлөв. Засгийн газар Концессын тухай хууль зөрчиж 2015.08.10-ны 327-р тогтоолоор Концессын гэрээ байгуулах эрх олгов. Улмаар 2015.08.20-нд концессын гэрээг тухайн үед төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөлгүй байсан, зөвшөөрөл авах шаардлага хангаагүй байсан Нортерн Рейлвейс ХХК-тай байгуулав. 2015.10.26-ны өдөр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлээгүй, үнэлгээгээ бүрдүүлэх материалд ирүүлээгүй байхад, төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Нортерн Рейлвейс ХХК-д олгох тогтоол гаргаж, тухайн зөвшөөрлийг олгов.
Эх орон, эзэн тэнгэр, төрийн сүлд минь ээ, шударга ёс, хууль цааз хаана байна аа?,
Хөвсгөлийг хулгайлах энэ төлөвлөгөөнд улс төрчид, эрх мэдэлтнүүд нягт холбогдсон байж болохыг энэхүү нийтлэлээрээ толилуулав.

УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 зөрчил бүртгэгджээ
Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчиллаа
Өнөөдөр цагаагчин гахай өдөр
Улаанбаатарт өдөртөө -16 градус хүйтэн
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -20 градус хүйтэн
АТГ: Тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол зонхилжээ
Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргажээ
ЦЕГ: Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр шарагчин тахиа өдөр
Улаанбаатарт өдөртөө -17 градус хүйтэн
Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
О.Билгүүн: Хуульчид бид хүний амьдрал, хувь тавиланг шийддэг чухал мэргэжлийн эзэд
“Аялал жуулчлалын салбарын 7 хоног”-ийн нээлт боллоо
Гадаад улс руу аялах нэрийдлээр иргэдийг залилж буй хэрэг нэмэгдэж байна
Улсын хэмжээнд 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна
Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд Засгийн газрын тогтоолоор тэмдэглэнэ
ЭХЭМҮТ-д долоо хоногт 145 нярай шинээр мэндэлжээ
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна
Мөсний зузаан харилцан адилгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
МАН-ын дарга Н.Учрал Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ
Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит ша
