Монголын Бурханы Шашинтны Төв, Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Зурхайч овгийн Доржоогийн Цогтбаатар

ХУЛГАНА ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Амь, хийморь, сүлд махбод нь маш сайн. Санасан бодсон ажил үйлс нь бүтэмжтэй. Ажил, гэр бүл, найз нөхдийн эв эе маш баттай. Шар өнгийн эд бүү ав, Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Харш суудал ба суудлын өнцгийн, Шишидийн засалтай. 1924, 1948, 1972, 1996 оных суудлын нашидүрсүмийн, 1936, 1972, 2008 оных биеийн мэнгэ голлосны, 1948, 1984 оных амин голлосны заслын хийлгэ. 1936, 1960, 1972, 1996 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1924, 1948, 1984, 2008 оны хүмүүс эрүүл мэндэд илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул.1924, 1948, 1972, 1984, 2008 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1936, 1960, 1996 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
-ҮХЭР ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Хийморийн махбод нь машид сайн. Санасан бодсон ажил үйл нь бүтэмжтэй. Гадна ба дотны хэл үг, атаа жөтөөнөөс гэм буй. Хөх, хар, улаан өнгийн эд бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Түнсүмийн засалтай. 1937, 1961, 1973, 1997 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1925, 1949, 1985, 2009 оны хүмүүс эрүүл мэндэд илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1925, 1949, 1973, 1985, 2009 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1937, 1961, 1997 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
БАР ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Амь, хийморь, сүлд машид дорой жил. Санасан бодсон ажил үйлсэд барчад саад ихтэй. Гадна ба дотны хэл үг, атаа жөтөөнөөс гэм буй. Шар өнгийн эд бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Хийморийн дарцаг хиййсгэ. Алтан гаанжуур, Сүлд, Суудлын өнцгийн засалтай. 1938, 1950, 1974, 1998, 2010 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1926, 1962, 1986 оны хүмүүс эрүүл мэндэд илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1938, 1962, 1974, 1998 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1926, 1950, 1986, 2010 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
ТУУЛАЙ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Амь, хийморь, сүлд машид дорой. Санасан бодсон ажил үйлсэд барчад саад ихтэй. Гадна ба дотны хэл үг, атаа жөтөөнөөс гэм буй. Цагаан, өнгийн эд бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Хийморийн дарцаг хиййсгэ. Алтан гаанжуур, Сүлд, Дүнсэрийн засалтай. 1939, 1951, 1975, 1999, 2011 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1927, 1963, 1987 оны хүмүүс эрүүл мэндэд илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1939, 1963, 1975, 1999 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1927, 1951, 1987, 2011 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
ЛУУ ЖИЛТНҮҮДИЙН ЗУРЛАГА
Нийтлэг төлөв: Хийморь нь машид сайн. Санасан бодсон ажил үйл бүтэмжтэй сайн. Ажил, гэр бүл, найз нөхөдийн эв эе сайн. Шар өнгийн эд бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Суудлын өнцгийн засалтай. 1928, 1952, 1976, 1988, 2012 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1940, 1964, 2000 оны хүмүүс эрүүл мэндэд илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1928, 1952, 1964, 1988, 2012 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1940, 1976, 2000 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
МОГОЙ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Амь, хийморь, сүлдний махбод нь машид сайн. Санасан бодсон ажил үйл бүтэмжтэй сайн. Ажил, гэр бүл, найз нөхөдийн эв эе сайн. Улаан, хар, хөх өнгийн эд бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Түнсүмийн засалтай. 1929, 1953, 1977, 1989, 2013 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1941, 1965, 2001 оны хүмүүс эрүүл мэндэд илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1929, 1953, 1965, 1989, 2013 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1941, 1977, 2001 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
МОРЬ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Амь, сүлдний махбод нь машид сайн. Санасан бодсон ажил үйл бүтэмжтэй. Ажил, гэр бүл, найз нөхөдийн эв эе сайн. Шар өнгийн эд бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Логар, Шишид, Суудлын өнцгийн засалтай. 1930, 1942, 1966, 1990, 2002 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1918, 1954, 1978, 2014 оны хүмүүс эрүүл мэндээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1918, 1942, 1954, 1978, 2002, 2014 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1930, 1966, 1990 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
ХОНЬ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Амь, хийморь, сүлдний махбод нь дорой жил. Санасан бодсон ажил үйл саад ихтэй. Ажил, гэр бүл, найз нөхөдийн гэм буй. Эв эеийг эрхэмлэ. Ногоон, цагаан өнгийн эд бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Хийморийн дарцаг хийсгэ. Алтан гаанжуур, Сүлд дуудуул, Амин золиг гаргуул. 1931, 1943, 1967, 1991, 2003 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1919, 1955, 1979, 2015 оны хүмүүс эрүүл мэндээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1919, 1943, 1955, 1979, 2003 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1931, 1967, 1991 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
БИЧ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Хийморь, сүлдний махбод нь сайн. Санасан бодсон ажил үйл бүтэмжтэй. Ажил, гэр бүл, найз нөхөдийн эв эе машид нийцтэй. Шар өнгийн эд бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Амин золиг, Суудлын өнцгийн засалтай. 1920, 1944, 1968, 1980, 2004 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1932, 1956, 1992, 2016 оны хүмүүс эрүүл мэндээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1932, 1944, 1968, 1992, 2004 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1920, 1956, 1980 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
ТАХИА ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Хийморь, сүлдний махбод нь сайн. Санасан бодсон ажил үйл бүтэмжтэй. Ажил, гэр бүл, найз нөхөдийн эв эе машид нийцтэй. Улаан, хар, хөх өнгийн эд зүйл бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Амин золиг, Жил орсны засалтай. 1921, 1945, 1969, 1981, 2005 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1933, 1957, 1993, 2017 оны хүмүүс эрүүл мэндээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1933, 1945, 1969, 1993, 2005 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1921, 1957, 1981 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
НОХОЙ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Хийморь, сүлдний махбод нь дунд зэрэг. Санасан бодсон ажил үйл бага зэргийн саадтай. Ажил, гэр бүл, найз нөхөдийн эв эеийг эрхэмлэ. Шар өнгийн эд зүйл бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Алтан гаанжуур, Суудлын өнцгийн засалтай. 1922, 1946, 1958, 1982, 2006 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1934, 1970, 1994 оны хүмүүс эрүүл мэндээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1922, 1934, 1958, 1982, 1994 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1946, 1970, 2006 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.
ГАХАЙ ЖИЛТНҮҮДИЙН ТӨӨРӨГ ТАХИА ЖИЛД
Нийтлэг төлөв: Хийморийн махбод нь машид дорой. Санасан бодсон ажил үйл саад ихтэй. Ажил, гэр бүл, найз нөхөд эв эетэй амар төвшин. Ногоон, цагаан өнгийн эд зүйл бүү ав. Номын үйлийг дээдэлж, тэнгэр, газар лусад сэтгэлээсээ өргөл өргөж бай. Хийморийн дарцаг хийсгэ. Алтан гаанжуур, Жалцанзэмү вүнжан уншуул. 1923, 1947, 1959, 1983, 2007 оны хүмүүсийн эрүүл мэнд сайн. 1935, 1971, 1995 оны хүмүүс эрүүл мэндээ илүү анхаар. Ланчиг дором, Цэвэгмэдийн чого, Цагаан дарь эх, Ногоон дарь айлдуул. 1923, 1935, 1959, 1983, 1995 оны хүмүүсийн буян хишиг маш сайн. 1947, 1971, 2007 оны хүмүүс эд хөрөнгө, малын зарлага ихтэй болой. Алтангэрлийн даллага, Дашчиравын сан, Ямбийдончир, Намсрай бурхан тахиул.













32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Ok
sain bna uzlee zugeer
Jil orj baigaa humuus yag yamar nom unshuiaj zasal hiilgeh estoi be