“Талын түмэн адуу” өвлийн эвент гурав дахь жилдээ болох гэж байна. БОАЖЯам байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах тус өвлийн эвент Төв аймгийн Алтанбулаг суманд энэ амралтын өдрүүдээр буюу 2 дугаар сарын 18, 19-нд болох юм.
2 дугаар сарын 18-нд мянган адууны баярын үндсэн үйл ажиллагаа Төв аймгийн Алтанбулаг сумаас баруун зүгт 40 км-ын зайд орших Туулын эрэгт болох бол 19-нд сумын төвд морьдын богино зайн уралдаан, мөн нохойн уралдаан зэрэг сонирхолтой арга хэмжээгээр үргэлжлэх юм.
Тус өвлийн баяр гадаад дотоодын аялагч, адуу сонирхогч, амрагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон нь энэ удаагийн эвентэд 10 гаруй орноос жуулчид оролцохоо мэдэгдэн урьдчилсан бүртгэлээ өгсөн байгаас харагдаж байна. Шинэ Зеланд, Англи зэрэг алсын орноос мөн азийн олон орны жуулчид оролцох гэж байгаа нь манай орны өвлийн аялал жуулчлал хөгжихөд чухал хувь нэмэр оруулахуйц арга хэмжээ болж байна хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Мөн Монголын аялал жуулчлалын 40 орчим компанийн менежер, захиралууд очиж үзэхээр захиалгаа өгөөд байна. Тэд ирэх жилүүдэд энэ эвентээр гадны жуулчдыг урьж оролцуулах аялал жуулжлалын бизнесийг ийнхүү сонирхож байгаа аж.
Арга хэмжээнд Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгаас улсын аваргын тэмцээн амжилттай сайн оролцож байсан уургач, бугуйлч нар ирж оролцох юм.
Арга хэмжээний үеэр:
- “Шургуу -2017” уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн
- “Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг булгуйлах тэмцээн
- “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” нутгийн иргэдийн дууны тэмцээн
- “Тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан
- “Хөтөлгөө” ижил зүсмийн морьдын үзүүлбэр
- Азарга гүйлгэх үзүүлбэр
- Монгол баатаруудын морьтон үзүүлбэр
- Талын Тайга нохойн хурданы уралдаан, сайхан хөтөлгөөг шалгаруулах зэрэг тэмцээнүүд болно.
Дашрамд дуулгахад, 2016 оны эвентийн үеэр гэрэл зургийг нь авсан Шарга азарганы зураг нь Дэлхийн Шилдэг амьтаны зураг төрөлд 2016 онд шалгарсан бол Английн алдарт дуучин Ellie Gardian –тай төстэй хэмээн тус шарга азаргыг холбон шуугисан нь дэлхийн нийтэд монголын талаар олон сонирхолтой нийтлэлүүд гарахад хүргэж байсан юм.
Наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг зохион байгуулагч Э.Цэрэнбатаас 99089730 дугаарын утсаар авч болох юм байна.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
